АНУ-ын Сан Франциско хотод байдаг “Golden Gates Bridge” буюу “Алтан гарц гүүр”-ний 75 жилийн ойн баярыг өчигдөр хөл хөдөлгөөнтэй тэмдэглэлээ. “Алтан гарц гүүр”-ний ойн баяр дээр ирсэн хүмүүсийг нийтийн тээврээр зөөн авчисан байна. Учир нь гүүрний ойролцоо хангалттай авто зогсоол байдаггүй аж. Анх 1937 онд нээлтээ хийж байсан үеэс хойш энэхүү ойн баяр дээр энгийн иргэд, жуулчдаас эхлээд төрийн тэргүүнүүд ч хүрэлцэн ирж ёслолд оролцдог заншилтай.
1920 оны Жосеф Страус энэ гүүрний санааг гаргаж байсан бөгөөд 2,7 миль урттай тус гүүрээр 2 тэрбум тээврийн хэрэгсэл Номхон далайгаас Сан Франциско хүртэл зорчжээ.






1920 оны Жосеф Страус энэ гүүрний санааг гаргаж байсан бөгөөд 2,7 миль урттай тус гүүрээр 2 тэрбум тээврийн хэрэгсэл Номхон далайгаас Сан Франциско хүртэл зорчжээ.






М.Уянга