Долдугаар сарын нэгний хэрэгтэй холбогдуулан тухайн үед цагдаагийн
байгууллагын удирдах албанд ажиллаж байсан хүмүүсийг шүүх хурал өнөөдөр
болохоор төлөвлөөд байгаа.

Долдугаар сарын нэгний хэрэгтэй холбогдуулан тухайн үед цагдаагийн байгууллагын удирдах албанд ажиллаж байсан хүмүүсийг шүүх хурал өнөөдөр болохоор төлөвлөөд байгаа. Гэсэн ч генерал Ч.Амарболд өчигдөр хагалгаанд орсон, Д.Зоригтын бие мөн тааруу байгаа юм. Харин ШШГЕГ энэ шүүх хурлыг өнөөдөр заавал хийх ёстой гэж үзэж байгаа тул Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвтэж байгаа Ч.Амарболд, Д.Зоригт нарыг шүүх хурал болох цагдан хорих 461-р анги руу аваачихаар эмнэлэг дээр нь очоод байна. Ч.Амарболд генералын бие одоогоор муу байгаа учир дусал хийлгэж байна. ШШГЕГ-ын ажилтнууд тэдний эрүүл мэнд шүүх хуралд оролцох хэмжээнд байгаа эсэх талаар эмч нартай уулзсан юм.
Харин дөнгөж сая Сүхбаатар дүүргийн Тамгын газрын дарга Баянмөнх тэднийг албадан авч явах бичгээ тус эмнэлгийн бичиг хэрэгт өгсөн байна. Тиймээс хагалгаанд ороод удаагүй байгаа Ч.Амарболд генерал болон Д.Зоригт нарын биеийн байдлыг үл харгалзан шүүх хурлыг хүчээр хийх бололтой. Эх сурвалжийн хэлснээр энэ шүүх хурлыг өнөөдөр заавал хийх ёстой гэж хуулийнхан үзэж байгаа аж.