зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаархи тайлан

2012-5-29
0
ЖИРГЭХ
    Монгол Улсын "Төсвийн тухай" хуулийн 8 дугаар бүлгийн 55 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийг зарлахаас 1 сараас доошгүй хугацааны өмнө Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг УИХ-д ирүүлэх, уг мэдээлэлтэй УИХ танилцан, нийтэд мэдээлэхээр заасны дагуу энэхүү мэдээллийг Сангийн яамнаас нэгтгэн боловсруулсныг товчлон мэдээлж байна.
    Монгол Улсын "Төсвийн тухай" хуулийн 8 дугаар бүлгийн 55 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийг зарлахаас 1 сараас доошгүй хугацааны өмнө Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг УИХ-д ирүүлэх, уг мэдээлэлтэй УИХ танилцан, нийтэд мэдээлэхээр заасны дагуу энэхүү мэдээллийг Сангийн яамнаас нэгтгэн боловсруулсныг товчлон мэдээлж байна.

Нэг. Эдийн засгийн төлөв байдал.
Эдийн засгийн өсөлт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дунджаар 7.8 хувь, нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ 3000 ам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ бараг 2 дахин нэмэгдсэний зэрэгцээ манай улсын гадаад валютын нөөц 2008 оныхоос 4 дахин нэмэгдсэн зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг дүнтэй гарлаа.  
 
Сангийн яам
Эдийн засгийн өсөлтийн бүтцийг авч үзвэл хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувийн жин буурч ДНБ-ий 13.7 хувийг эзэлж байгаа бол үйлдвэрлэл, үйлчилгээний эзлэх хувийн жин огцом нэмэгдэж 32.6 хувьд хүрлээ.
 
Сангийн яам
Эдийн засаг тэлж, эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт 6.4 их наяд төгрөгт хүрч, Засгийн газраас хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдолыг багасгах зорилгоор хэрэгжүүлсэн арга хэмжээний  үр дүнд инфляцын түвшин буурч байсан хэдий ч хувийн хэрэглээ нэмэгдсэн, махны үнийн хэлбэлзэл болон шатахууны үнэ огцом өссөн зэрэг шалтгаанаас улбаалан инфляцийн түвшин 2008-2011 онд жилд дунджаар 13.2 хувьтай байлаа.

Сангийн яамМанай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.3 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эрэлтийн улмаас тоног төхөөрөмжийн импорт огцом өссөн, түүнчлэн хэрэглэгчдийн орлого нэмэгдсэн зэргээс үүдэн хэрэглээний бараа, үйлчилгээний импорт нэмэгдэж, нийт импорт 6.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ.





Хоёр. Санхүүгийн төлөв байдал

Үндэсний хөгжлийг тодорхойлох дэд бүтцийн салбаруудыг хөгжүүлэх, экспортын орлогод тулгуурласан эдийн засгийг дэмжих, уул уурхайн салбарын орлогыг үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтад ашиглах, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх урт хугацаатай, харьцангуй хямд санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хуулийг гаргаж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны 600 сая ам.долларын үнэт цаасанд Засгийн газрын баталгааг гаргаж эхний ээлжинд тус банкны 20 сая ам.долларын үнэт цаасыг 2011 оны 12 дугаар сард 1 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр, хоёр дахь ээлжийн 580 сая ам.долларын үнэт цаасыг 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 5 жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд нээлттэй гаргаж, “Дунд хугацааны евро бондын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ. 
Сангийн яам
Банкны салбарын эмзэг байдлыг харгалзан хадгаламж, харилцагч эзэмшигчдийн итгэлийг алдагдуулахгүй байх зорилгоор “Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хууль”-ийг батлуулж, арилжааны банкинд хадгалуулсан мөнгөн хөрөнгөнд 4 жилийн хугацаатай баталгааг төрөөс гаргасан. Санхүүгийн аливаа эрсдэлээс найдвартай хамгаалах үүднээс “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай” хуулийг шинэчлэх шаардлага, банкны салбарт үүсч болзошгүй эрсдэлийг даах хөрөнгийн бодит эх үүсвэр, хуримтлалыг бий болгох, төрөөс банкин дахь мөнгөн хадгаламжид гаргаж байгаа нийтлэг баталгаанаас хадгаламжийн даатгалын хууль эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх зорилгоор “Хадгаламжийн даатгалын тухай” хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна.

Түүнчлэн банкны салбарын тогтвортой байдлыг хангах, төлбөрийн чадваргүй зарим банкны зээлийн багцын чанарыг бууруулахгүйгээр авч үлдэх, банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийг хохироохгүй байх зорилгоор төрийн өмчит “Төрийн банк”-ийг “гүүр банк”-ны зарчмаар байгуулж, “Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль, “Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ыг боловсруулан, 2010 онд УИХ-аар батлуулсан.

Гурав. Төсвийн төлөв байдал

Дэлхийн санхүүгийн хямрал 2008 оны сүүлийн улирлаас эхлэн дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнийн огцом уналтыг дагуулж улмаар Монгол Улсын төсвийн орлогын бүрдүүлэлтийг сааруулсны зэрэгцээ хямралаас үүдэн эдийн засгийн өсөлт буурсан нь төсвийн орлогод дам нөлөөлж 2008 оны нэгдсэн төсвийн нийт тэнцэл 296.4 тэрбум төгрөгийн буюу ДНБ-ий 4.8 хувьтай тэнцэхүйц алдагдалтай гарсан. Төсвийн хумих бодлогыг хэрэгжүүлэх, хямралыг даван туулахад ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн Стэнд бай хөтөлбөрийн хүрээнд донор болон хандивлагч орнуудын 200.1 тэрбум төгрөгийн зээл, уг хөтөлбөрийн дагуу Засгийн газар дунд хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангах чиглэл баримталж ажилласан нь чухал хувь нэмрээ оруулсан.

Төсвийн алдагдал 2009 онд 342.6 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 5.7 хувийг эзэлж байсан бөгөөд 2010 онд төсөв 40.7 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь ДНБ-ий 0.5 хувийг эзэлж байсан.

Сангийн яамӨнгөрсөн 2011 оноос “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-д заасны дагуу Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож эхэлсэн бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоос нийт 241.0 тэрбум төгрөгийг тогтворжуулалтын санд төвлөрүүллээ.





Сангийн яам
Энэ 2012 оны төсөвт Төсвийн тогтворжуулалтын санд нийт 322.4 тэрбум төгрөг нэмж хуримтлуулах, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу төрийн албан хаагчдын цалинг 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 80.0 мянган төгрөгөөр, 2012 оны 10 дугаар сарын 1-ээс 23 хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны болон бусад тэтгэврийг 3 болон 5 дугаар сард хоёр үе шаттайгаар нэмэгдүүлэх, Хүний хөгжил сангаас 2012 оны 5 сарыг хүртэл иргэн бүрт сар бүр 21.0 мянган төгрөг, 6 дугаар сард 23.0 мянган төгрөг буюу нийт 128.0 мянган төгрөг олгох, их, дээд сургууль коллежид суралцаж байгаа 170,000 оюутны 2011 - 2012 оны сургалтын төлбөрт зориулж оюутан тус бүрт 492.0 мянган төгрөгийн дэмжлэг олгох, нийт иргэдэд “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ний нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1.0 сая төгрөгийн хувьцааг эзэмшүүлэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХХК хувьцаагаа олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхэлсэн эхний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын иргэн өөрийн эзэмшиж буй хувьцааг зөвхөн Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах бололцоогоор хангах зорилгоор 334.2 тэрбум төгрөг тусгаад байна.
 
Сангийн яам
Дөрөв. Засгийн газрын өр төлбөр
Өрийн дарамтын хэмжүүр 2008-2011 оны хооронд 3-11 хувийн үзүүлэлттэй байгаа нь Монгол Улсын өрийн дарамт харьцангуй бага байгааг харуулж байна. Тухайлбал 2011 онд Засгийн газрын өрийн дарамт харьцангуй бага буюу 3 хувьтай байсан.
 
Сангийн яам
Сангийн яамМонгол Улсын Засгийн газар Хандивлагч орон, Олон улсын санхүүгийн байгууллагаас 2011 оны жилийн эцсийн байдлаар 257.9 тэрбум төгрөгийн гадаад зээлийг авч ашигласан. Гадаад зээлийн эргэн төлөлтөд 76.9 тэрбум төгрөгийг төлж, Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 2011 оны жилийн эцсийн байдлаар 2,650.9 тэрбум төгрөг байна. ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 2011 онд (өнөөгийн үнэ цэнээр) 28.3 хувь байгаа нь ОУВСан, Дэлхийн банкнаас тогтоодог өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд “гадаад өрийн эрсдэл бага” гэсэн ангилалд багтаж байна.



Тав. Ирэх дөрвөн жилийн эдийн засаг, төсвийн хандлага

Сангийн яамИрэх онуудад уул уурхайн салбарын өсөлт, уг салбарын бусад салбаруудад нөлөөлөх нөлөөлөл, шинээр бий болох ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл байдал мал аж ахуйн салбарын өсөлт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан эдийн засгийн дундаж өсөлтийг 15 хувиас багагүй байхаар тооцооллоо. Оюу толгойн зэс алт, мөнгөний олборлолт 2013 оноос эхлэхээр тооцоолсон нь үүнд нөлөөлсөн. Өнгөрсөн 2010 оноос сэргэж эхэлсэн эдийн засаг тэлсэнээр аж ахуйн нэгжийн зээл нэмэгдэж, инфляцийн түвшин хоёр оронтой тоонд орон халалтын шинж тэмдэг хэдийнээ илрээд байгаа бөгөөд 2012 оны эхний 3 сарын байдлаар жилийн инфляци 15.3 хувьтай байна. Ирэх онд эдийн засаг үргэлжлүүлэн өсөж байгаатай холбоотойгоор инфляцийг 13.1 хувьтай байхаар таамаглаж байгаа бөгөөд цаашид суурь инфляцийг барих Засгийн газрын бодлого, арга хэмжээнүүд, эрэлтийг дэмжих бодлого барихгүй гэвэл инфляцийн түвшин 2012-2015 онуудад нэг оронтой тоонд орох боломжтой гэж үзлээ. Мөн уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтын хийгдэх хэмжээ хэвээр байх, манай улсын дэд бүтэц болон бусад томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг хүчин зүйлс, мөн манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох, алт, зэсийн дэлхийн зах зээл дээрх эрэлт болон үнэ өсөх хандлага байгаа зэрэг шалтгаануудаас валютын ханш ирэх онуудад чангарахаар байна.


Зургаа. Засгийн газрын өр төлбөрийн төсөөлөл
Энэ 2012 онд батлагдсан Өрийн удирдлагын дунд хугацааны буюу 2012-2014 оны стратегийн баримт бичигт Засгийн газрын өрийн удирдлагын зорилтод хүрэх арга зам, өрийн бүтцийг тодорхойлсон ба дараах 2 зорилгыг тавиад байна: 1) Засгийн газрын санхүүгийн хэрэгцээг хамгийн бага зардлаар хангахын тулд дотоод өрийн зах зээлийг үе шаттайгаар хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийн 50.0 хувийг дотоод өрийн зах зээлээс бүрдүүлэх;
2) Нийт өрд эзлэх гадаад өрийн хэмжээг үе шаттайгаар бууруулж 80.0 хувьд хүргэх, гадаад эх үүсвэрээс авах зээлийн хэмжээг 2014 он гэхэд 50.0 хувь болтол үе шаттайгаар бууруулах.
Эдгээр зорилгууд биелснээр Засгийн газрын өр дараах хүснэгтүүдэд үзүүлснээр төсөөлөгдөж байна.
 
Сангийн яам

САНГИЙН ЯАМ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдад талийгаач н.Хасбаатарын ар гэрээс өргөдөл, гомдол гаргаагүй
    13 цаг 7 мин
  • Намрын нээлтийн барилдаанд наадмын түрүү Э.Батмагнай түрүүлж чадах уу?
    13 цаг 42 мин
  • Ү.Амарбат: CleanUP Mongolia-д 10,000 залуучууд эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ
    13 цаг 56 мин
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
    14 цаг 2 мин
  • Амралтын өдрийн жор: Крем брулээ
    14 цаг 10 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
    14 цаг 17 мин
  • Ц.Даваасүрэн: Попрохгүй ажиллах хүн л намын дарга болох ёстой
    14 цаг 27 мин
  • Ч.Хүрэлбаатар: Намын бага хурлаар намын даргыг сонгох боломжгүй
    14 цаг 39 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    16 цаг 24 мин
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    Уржигдар 21 цаг 29 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 32 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    Уржигдар 16 цаг 56 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    Уржигдар 16 цаг 09 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    Уржигдар 16 цаг 07 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 56 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    Уржигдар 14 цаг 46 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 13 цаг 47 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Эмгэнэл
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК