Өнөөдөр шүүх хурал нь болохоор товлогдсон генерал Ч.Амарболдыг шүүх
хуралд албадан оролцуулах бичгийг ШШГЕГ-ынхан өөрт нь танилцууллаа.

Өнөөдөр шүүх хурал нь болохоор товлогдсон генерал Ч.Амарболдыг шүүх хуралд албадан оролцуулах бичгийг ШШГЕГ-ынхан өөрт нь танилцууллаа. Түүний бие маш муу байгаа гэсэн дүгнэлтийг эмч нар гаргаад байгаа тул Ч.Амарболдын гэр бүлийнхэн үүнийг нь эсэргүүцэж байгаа юм. Гэсэн ч одоогийн байдлаар эмч нарын дүгнэлтийг үл харгалзан ШШГЕГ-ын хоёр машин Ч.Амарболд, Д.Зоригт нарыг шүүх хурлын танхим руу албадан аваачихаар ирээд байна. Хэрэв тэднийг цагдан хорих 461-р анги руу авч явбал шүүх хурал эхэлнэ.