УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл өнөөдөр Төрийн ордны "Г" танхимд 13 цагаас хэвлэлийн бага хурал зарлажээ.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл өнөөдөр Төрийн ордны "Г" танхимд 13 цагаас хэвлэлийн бага хурал зарлажээ. Тэрбээр энэ жил УИХ-ын сонгуульд биш НИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр намаасаа тодроод байгаа. Гэсэн ч түүнийг УИХ-ын гишүүн гэсэн статустай байгаа тул нэр дэвшигчээр бүртгэхгүй байх магадлалтай гэх яриа гараад байсан. Өчигдөр НИТХ-ын сонгуулийн хорооноос Э.Бат-Үүл гишүүнийг нэр дэвшигчээр бүртгэх талаар ямар нэгэн хариу өгөөгүй байсан юм. Тэгвэл Э.Бат-Үүл гишүүн энэ асуудлаар сэтгүүлчдэд шинэ мэдээлэл өгөхөөр болжээ.