Өнөөдөр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр
бүртгэхгүй гэж сонгуулийн хороо нь мэдэгдсэн нь асуудал үүсгээд байна.
Тиймээс түүнтэй хамт АН-аас НИТХ-ын сонгуульд оролцохоор болоод байсан
бусад 44 хүн ч үнэмлэхээ авахаас татгалзжээ.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй гэж сонгуулийн хороо нь мэдэгдсэн нь асуудал үүсгээд байна. Тиймээс түүнтэй хамт АН-аас НИТХ-ын сонгуульд оролцохоор болоод байсан бусад 44 хүн ч үнэмлэхээ авахаас татгалзжээ. Нийслэлийн Ардчилсан намын хувьд тавдугаар сарын 24-нд сонгуульд өрсөлдөх хүсэлтээ гаргаж өгсөн бөгөөд өнөөдөр 24 цагт хариуг нь авч бүртгүүлэх сүүлийн хугацаа юм байна. Энэ талаар хэвлэлийн бага хурал хийхэд Сээнгэ аймаг буюу тойрогтоо ажиллаж байгаа тул Э.Бат-Үүл гишүүн байсангүй. АН-ын зүгээс УИХ-ын гишүүн, УИХ-ы дарга, УИХ-ын дэд дарга нар НИТХ-ы сонгуульд өрсөлдөхөөр бол заавал ажлаасаа гарах шаардлагагүй гэсэн хуулийн үндэслэл байгааг иш татсан. Харин АН-ын нөлөө бүхий лидерийг нэр дэвшиж байгаа болохоор МАН нь НИТХ-д сүлжээгээ хадгалахын тулд ингэж байна хэмээн хуралд оролцогчид тайлбарлалаа.
АН-ын нэр дэвшигчид бүгд үнэмэлэхээ аваагүй тул НИТХ-ын сонгуулийн хорооныхон одоо ч хуралдаж байгаа аж. Харин АН-ын хувьд Э.Бат-Үүл гишүүнийг өнөө орой тойргоосоо ирэхэд нь ямар алхам хийхээ шийднэ гэсэн юм.