2008 оны 7-р сарын нэгний үеэр цагдаагийн байгууллагын удирдах албанд
байсан Ч.Амарболд, О.Зоригт нарын шүүх хурал болох гэж байна.

2008 оны 7-р сарын нэгний үеэр цагдаагийн байгууллагын удирдах албанд байсан Ч.Амарболд, О.Зоригт нарын шүүх хурал болох гэж байна. Өмнө нь мэдээлж байсанчлан тэдний биеийн байдал тун муу байгаа ч эмч нар болон Сүхбаатар дүүргийн шүүхийн ажилтнууд удаан хуралдсаны эцэст шүүх хуралд оролцуулахаар авч явлаа. Зүрхний хагалгаанд орсон О.Зоригтыг эмнэлгээс тэргэнцэрээр гаргаж ирсэн бол хорт хавдар боолгох хагалгаа хийлгэсэн Ч.Амарболд генералыг дамнуургаар авч явжээ. Тэдний ар гэрийнхэн биеийн байдал нь хүнд байгаа хүмүүсийг албадан авч явж байгааг эсэргүүцэн тэдний амь нас эрсдвэл Сүхбаатар дүүргийн шүүх хариуцах ёстой гэж шаардах бичиг өгчээ. Харин энэ бичигт Сүхбаатар дүүргийн Тамгын газрын дарга Баянмөнх гарын үсэг зуран батлан дааж, цагдан хорих анги руу авч явсан байна. Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн үүдэнд байсан хүмүүс Ч.Амарболд генералын бие тааруу, бараг ухаангүй шахуу байсан хэмээн ярьж байна.
Харин шүүх хурал болох цагдан хорих 461-р ангид шүүгч О.Хосбаяр болон бусад албаны хүмүүс цагийн өмнө ирэн хүлээж байгаа аж.