
Энэхүү бүлэг нь 2003 онд Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бүлэгийн харьяа бүс нутгийг хариуцахаар байгуулагдсан байна.
Тус бүлэгийн хуралдаанд ОХУ, БНХАУ, Энэтхэг зэрэг 9 гишүүн орон , Англи, Итали, АНУ, Япон гэх мэт 33 улс ажиглагчаар оролцсон байна. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Интерпол зэрэг олон улсын байгууллагууд ажиглагчаар ажиллаж байна.
Манай улс мөнгө угаах чиглэлээр хэд хэдэн олон улсын конвенцид нэгдэн орж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг 2006 онд баталсан. Одоогоор тус хуулийг олон улсын стандартад нийцүүлэхээр нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллаж байна