Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
11:00 цагт: "Өргөө" кинотеатрын өмнөх талбайд Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ болно. Энэ үеэр Баянгол дүүрэг дэх төрийн байгууллагууд иргэдэд үйлчилж, хуульзүйн мэдээлэл зөвлөгөө өгнө. Иргэний үнэмлэх, гадаад паспортыг газар дээр нь сунгаж, олгох зэрэг төрийн олон төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ.
11:00 цагт: Л.Гансүх өлсгөлөн зарлахаар болсон талаар болон Л.Гансүх нарын хорих ангид болох шүүх хуралд очихгүй болсон талаар өмгөөлөгчид нь "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Ховд аймгийн Засаг дарга, Тамгын газраас Нутгийн удирдлагын танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
11:30 цагт: Монголын Сэтгүүчдийн Нэгдсэн Эвлэлээс цаг үеийн асуудал, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах сэдвээр "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:15 цагт: ХБНГУ-ын Дармштадийн Техникийн их сургуулийн профессор Манфрэд Ханпэ "Англи, Франц, Герман Улсуудын дээд боловсролын тогтолцооны түүх" сэдвээр Налайх дүүрэг дэх МГТИС-ийн хотхонд сонирхолтой лекц уншина.
16:00 цагт: ЗГХЭГ-Швейцарийн хөгжлийн агентлаг хооронд "Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг үзүүлэх" төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол Төрийн ордны визит танхимд болно.