БНСУ гадаад ажилчдад ажил олгох журамдаа өөрчлөлт оруулжээ. Хөлсний
ажилчдыг дээд тал нь 10 жил найман сар ажиллуулах эрхийг ажил олгогчдод
өгсөн бөгөөд одоо мөрдөж буй журмын дагуу тус улсад гадаад ажилчид дээд
тал нь дөрвөн жил, арван сар ажиллах эрхтэй юм байна.

БНСУ гадаад ажилчдад ажил олгох журамдаа өөрчлөлт оруулжээ. Хөлсний ажилчдыг дээд тал нь 10 жил найман сар ажиллуулах эрхийг ажил олгогчдод өгсөн бөгөөд одоо мөрдөж буй журмын дагуу тус улсад гадаад ажилчид дээд тал нь дөрвөн жил, арван сар ажиллах эрхтэй юм байна. Ирэх долдугаар сарын хоёрны өдрөөс Вьетнам, Тайланд, Филиппин, Пакистан зэрэг орноос ирсэн гадаад ажилчдад дээрх эрхийг олгох юм байна. Харин ирэх аравдугаар сард Монгол, Узбекстан, Бангладеш, Камбож зэрэг орнуудаас ирсэн ажилчдыг хамруулах гэнэ.
БНСУ чадварлаг ажилчдыг үлдээж, хараар ажиллагсдын тоог цөөлөх зорилготойгоор тус хуулийг баталсан байна. Тус улсын Хөдөлмөрийн яамнаас мэдээлснээр 30-аас дээшгүй хөлсний ажилтантай хөдөө аж ахуйн фирм эрхлэгч болон 50-аас дээшгүй ажилтантай жижиг үйлдвэр эрхлэгчид гадаад ажилчдынхаа ажиллах хугацааг нэмэх боломжтой гэнэ. БНСУ-ын Засгийн газар өнгөрсөн 2011 оны сүүлээр тус улсад 167,000 хууль бус хөлсний гадаад ажилчид бий гэсэн судалгаа гаргасан юм. Хууль бус хөлсний ажилчдын тоог 2012 онд дор хаяж 15,000-аар бууруулахаар төлөвлөжээ.