Өнөөдөр цагдаагийн экс дарга нарын шүүх хурал болохоор товлогдсон. Гэсэн ч Генерал Ч.Амарболд, хурандаа О.Зориг нарын биеийн байдал хүнд байсан тул шүх хурал хойшилно гэж олон хүн таамаглаж байсан. О.Зоригт зүрхний, Ч.Амарболд элэгний хагалгаанд орсон байсан ч Сүхбаатар дүүргийн шүүхийн ажилтнууд эрүүл мэндийн хувьд тэнцэнэ хэмээн цагдан хорих 461-р анги руу авч явсан юм. Хагалгаанд орсны дараа хэвтэрийн дэглэм барьж байсан тэднийг ингэж албадан авч явсанд гэр бүлийнхэн нь ихээхэн гомдолтой байна. Харин тэдний эрүүл мэнд, амь насыг Сүхбаатар дүүргийн шүүх хариуцна гэж тус шүүхийн Тамгын газрын дарга Баянмөнх гарын үсэг зураад байгаа юм. Одоогоор шүүх хурал эхлээгүй байна.









Б.Чимэг









24tsag.mn