Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал саяхан эхэлсэн ч уг хурлыг
зургаадугаар сарын зургааны өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.

Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал саяхан эхэлсэн ч уг хурлыг зургаадугаар сарын зургааны өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал, Ц.Уртнасан, шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар оролцсон байна. Харин өглөөнөөс хойш сүр дуулиан болон авчирсан Ч.Амарболд генерал, О.Зоригт нарыг хурлын танхимд оруулаагүй байна. Тэд эмнэлгээс ирсэн машиндаа ийнхүү хоёр цаг гаруй болжээ. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нар ч шүүх хуралд оролцоогүй гэж мэдээллээ.
Энэ хурлыг нэгдүгээрт, Ч.Амарболд, О.Зоригт нарын биеийн байдал муу байгаа, хоёрт, өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй, гуравт, өмгөөлөгч нараас нь нэг нь ч шүүх хуралд оролцоогүй гэсэн үндэслэлээр хойшлуулахаар болжээ. Эх сурвалжийн мэдэлснээр хэргийн гэрчээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ирсэн ч хурлын танхимд ороогүй гэв.