Монгол улс 2012 оныг гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгосонтой
холбогдуулан, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль “Гэр бүлийг
бэхжүүлэх олон улсын эрдэмтэн судлаачдын сүлжээ”-тэй хамтран энэ сарын
30-31-ны өдрүүдэд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах
гэж байна.

Монгол улс 2012 оныг гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль “Гэр бүлийг бэхжүүлэх олон улсын эрдэмтэн судлаачдын сүлжээ”-тэй хамтран энэ сарын 30-31-ны өдрүүдэд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна. Тус хурлын зорилго нь Монголын өнөөгийн нийгэм дэх гэр бүлийн үнэ цэнэтэй уламжлалт харилцааг дэлхий нийтэд таниулахад оршиж байгаа аж. Өөр нэгэн зорилго нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсийн сүлжээг бий болгоход чухал үүрэгтэй хэмээн үзэж байна. Энэхүү хурлаар гэр бүлийн талаарх бодлого, зохицуулалт, уламжлал, шинэчлэлт даяаршлын талаар хэлэлцэнэ.