Өнөөдөр Улаанбаатар хот орчмын цаг агаар хувьсамтгай, салхи ихтэй байгаа
тул олон улсын хоёр, орон нутгийн хоёр нислэг хойшлоод байна.

Өнөөдөр Улаанбаатар хот орчмын цаг агаар хувьсамтгай, салхи ихтэй байгаа тул олон улсын хоёр, орон нутгийн хоёр нислэг хойшлоод байна. Одоогоор Улаанбаатр хотод 11 хэм дулаан байгаа ч салхины хүч 4-7 м/сек байна. Тиймээс өнөөдөр Буянт-Ухаагийн нисэх буудалд буух хуваарьтай байсан Сөүл болон Хөх хотын нислэг саатаад байна. Мөн Оюутолгой, Таван толгойгоос Улаанбаатар хотод ирэх хоёр нислэг хойшилжээ. Сүүд ирсэн мэдээгээр эдгээр нислэгүүд оройн 22 цаг хүртэл хойшлоод байгаа аж.