Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар буруутгагдан яллагдсан Д.Оюунбатын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хэлэлцэнэ.

Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар буруутгагдан яллагдсан Д.Оюунбатын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хэлэлцэнэ. Түүнд өнгөрсөн хоёрдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхээс 2.6 жилийн хорих ял оноож, өнгөрсөн гуравдугаар сард давж заалдах шатны шүүхээс уг ялыг хэвээр баталсан юм. Тиймээс тэрээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байсан билээ.