Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэдээс гэмт хэргийн шинжтэй 31 үйлдлийг бүртгэж, цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 26-ийн эзэн холбогдогчийг олж тогтоожээ

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэдээс гэмт хэргийн шинжтэй 31 үйлдлийг бүртгэж, цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 26-ийн эзэн холбогдогчийг олж тогтоожээ. Уг хоногт бусдын биед гэмтэл учруулах хоёр, хулгайлах зургаа, танхайрах гурав, булаах хоёр хэрэг бүртгэгдсэн байна. Мөн зам тээврийн 50 осол бүртгэгдэж, арван хүн гэмтжээ. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 179 хүнийг эрүүлжүүлсэн байна.