Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил маргааш дуусна.

Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил маргааш дуусна. Энэхүү нэгдсэн арга хэмжээг Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 158 дугаар тушаалаар батлагдсан удирдамжын дагуу гуравдугаар сарын 10-ны өдрөөс улс орон даяар эхлүүлсэн юм. Түүнчлэн Монгол улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран харьяалах аймаг, дүүргийн татварын албанд батлагдсан хувь хэмжээгээр албан татвараа төлдөг. Хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй гэж заасан байдаг аж.