Монголын нэрийг дэлхийн урлагт гаргаж яваа бүжигчин Д.Алтанхуяг удахгүй тоглолтоо хийх гэж байна.

Монголын нэрийг дэлхийн урлагт гаргаж яваа бүжигчин Д.Алтанхуяг удахгүй тоглолтоо хийх гэж байна. Түүний "Комаки балет ба Д.Алтанхуяг Монголд" нэртэй тоглолтыг “Монголын Балетын Хөгжил Сан”, БСШУЯам хамтран зохион байгуулж байгаа юм. Харин өнөөдөр 12.00 цагаас “Монгол Ньюс” мэдээллийн төвд тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна. 6-р сарын 8, 9-ний өдөр болох тоглолтод Японы “Комаки балет” компанийн 50 гаруй бүжигчид оролцрх аж. Мөн АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, МУГЖ Д.Алтанхуяг, Rhode Island Ballet-ийн гоцлол бүжигчин Эмили Лоскокко нар оролцох ажээ.