Төв аймгийн Жаргалант сумын нутаг Алтны уурхай явах автозам дээр 30-46 УНМ улсын дугаартай “Норд бенз” загварын ачааны автомашины араас, 30-45 УНМ улсын дугаартай “Норд бенз” загварын ачааны автомашин мөргөжээ.

Төв аймгийн Жаргалант сумын нутаг Алтны уурхай явах автозам дээр 30-46 УНМ улсын дугаартай “Норд бенз” загварын ачааны автомашины араас, 30-45 УНМ улсын дугаартай “Норд бенз” загварын ачааны автомашин мөргөжээ. Араас нь орсон ачааны тэрэгний жолооч 22 настай, эрэгтэй У хавчуулагдаж нас барсныг шуурхай бүлэг 105 гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.