Өчигдөр Афганистаны хойд хэсэгт байдаг Тахар мужийн нэгэн сургуулийн
10-20 насны 160 эмэгтэй сурагч химийн бодисонд хордож, эмнэлэгт
хүргэгджээ.

Өчигдөр Афганистаны хойд хэсэгт байдаг Тахар мужийн нэгэн сургуулийн 10-20 насны 160 эмэгтэй сурагч химийн бодисонд хордож, эмнэлэгт хүргэгджээ. Тэднийг сургуульдаа орж ирэхэд нь хортой бодис цацсан байжээ. Өнгөрсөн долоо хоногт мөн үүнтэй адил үйл явдал болж, 120 эмэгтэй сурагч эмнэлэгт очсон. Тус улсад өмнө нь эмэгтэй хүн сургуульд сурч, боловсрол эзэмшихийг хатуу хориглодог байсан. Тиймээс охидыг сургуульд явлаа гэж тамлан зовоох, дарамтлах нь энгийн үзэгдэл байдаг аж. Харин эмэгтэйчүүдийг дорд үздэг террорист бүлэглэлийн гишүүд саяхнаас сургуулийн охидыг хордуулж эсэргүүцлээ илэрхийлэх болоод байна. АНУ-ын зүгээс талибуудын хийсэн ажил гэж мэдэгдэж байгаа ч талибууд үүнийг үгүйсгэж байгаа юм.