Улсын хэмжээнд он гарсаар 140 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт нэг түймэр асч, Хөвсгөл, Булган аймгийн дөрвөн сумын нутагт таван түймэр цурманд байна

Улсын хэмжээнд он гарсаар 140 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт нэг түймэр асч, Хөвсгөл, Булган аймгийн дөрвөн сумын нутагт таван түймэр цурманд байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 200 гаруй албан хаагч, аймаг, сум, орон нутгийн 470 гаруй иргэн нийт-680 гаруй хүн ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын I, II багийн нутаг, “Хясалын гол”, “Аргалтайн гол”, “Бөргөөгийн гол”, “Армагийн хагархай”, “Хээгт”, “Хивэн”, “Үүр”-ийн голын бэлчир зэрэг газруудад гарсан ойн түймрийг унтраажээ. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг, “Хийдийн даваа” болон мөн сумын “Харлагийн гол”, “Даш лүн” ууланд гарсан ойн түймрийг унтраасан аж.