зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ховдын тойргийн халз учраанууд

2012-5-30
0
ЖИРГЭХ
УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрог, Ард Аюушаас улбаатай Ховдын дайчин хязгаар нутагт улс төрийн намуудаас нэр дэвшигчид тодорч гарааны зурхайд зэрэгцэж ирээд байна.
 527-1335154533election-middle  УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрог, Ард Аюушаас улбаатай Ховдын дайчин хязгаар нутагт улс төрийн намуудаас нэр дэвшигчид тодорч гарааны зурхайд зэрэгцэж ирээд байна. Хорин хоёр жилийн тэртээ ардчилсан хувьсгалын салхийг нийслэлтэй нэгэн зэрэг сэвэлзүүлсэн Ховдын хязгаарынхан яагаад ч юм өнгөрсөн хугацаанд жаахан улаан талдаа явж ирсэн юм.

   УИХ-ын 1992 оны анхны сонгуулиас хойш МАХН буюу өнөөгийн МАН-ынхан голлон Ховдод ялалт байгуулж байв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гэхэд тэндээс 1990 оноос хойш завсаргүй таван удаа сонгогдон Төрийн Дархан түшээ цолыг эчнээ хүртээд буй. Энэ жил улс төрийн “Өвгөн бүргэд” Д.Дэмбэрэл дарга МАН-ын жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэн дахин нэг удаа сонгогдох мандатаа баттай өвөртөлчихөөд байна. Үүгээрээ тэрбээр Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентад завсаргүй сонгогдсон цөөхөн дархан түшээгйин нэг болоод байгаа юм. Нэг хүн тойргоо солилгүй тавантаа ялна гэдэг байнгын ажиллагаатай парламентын түүхэнд том амжилт. Сонгогдсон тоогоороо түүнтэй эрхэм гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар л зэрэгцэж очих болов уу.

  Тойрогтоо нэр дэвшсэн ч ховдынхон түүнд тун ам сайтай. Хориод жил төр түшихдээ нутгийнхаа олны чихийг халууцуулаагүй гэж хүндэтгэдэг юм билээ.

   УИХ-ын 2000 оны сонгуульд тус тойргоос Дархан түшээ Д.Дэмбэрэлийн хамт “Сайд” хэмээн нэршсэн Ц.Дамиран агсан, аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нар сонгогдон төр түшиж байв. Гурвуулаа МАХН /МАН/-ын гишүүн. Ц.Дамиран сайд гэж нүдэнд дулаахан, жигтэйхэн найрсаг уриалгахан түшээ байсныг “ангийнхан” нь одоо ч дурсдаг юм. Дараагийн 2004 оны сонгуульд Ц.Дамиран агсан, Д.Дэмбэрэл дарга нар улиран, шинээр Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж орж ирж байлаа. Мөн л МАХН-ын кадрууд. Ингэж 2008 он хүртэл ардчиллын анхдагч  Ховдын тойрог алдартай амтат тарвасныхаа дотор шиг час улайсаар ирсэн юм.

   УИХ-ын 2008 оны сонгуулиар Д.Дэмбэрэл даргатай хамт МАХН-ын залуу гишүүн С.Бямбацогт ялалт байгуулан орж ирэв. Тэгэхэд МАХН буюу одоогийн МАН нэг суудлаа ардчилагчдад алдсан. АН Ховдод ялж “гүйцэд боловсорсон тарвасны дотор шиг улайран байсан” Ховдын улс төрд цэнхэр туяа татуулсан нь эрхэм гишүүн Р.Амаржаргал байлаа. Ардчиллын анхдагч өлгий нутаг атлаа МАХН дандаа ялдаг байсан Ховдод ардчилсан сонголт 18 жилийн дараа ингэж ирсэн юм. Түүнээс өмнө АН-ын урдаа барьдаг гишүүдийн тоонд ордог, одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон Т.Лхагва, ҮЗХ-ны гишүүн байсан Д.Баяндалай тэргүүтэй гишүүд нэр дэвшдэг байсан ч нутгийн босго өндөрдөж өвдгөндөө шороотой эргэж ирдэг байсан юм. Гэм нь Р.Амаржаргал гишүүн сонгогдсон намраа тойргоо нэг эргээд сураг алдарсанд ховдынхон жаахан эмзэглэдэг юм билээ.

   Энэ удаа Ховдын гурван мандат нэгээр цөөрч хоёр болов. Ерөөсөө л хоёр гол намын хоёр хоёр нэр дэвшигч халз үзэх янзтай. Бусад намуудаас нэр дэвшигчид бий ч сулавтар юм.

   19b1b51df1df2d6agreat1МАН-аас УИХ-ын залуу гишүүн С.Бямбацогт, аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нар нэр дэвшээд байна. УИХ-ын эрхэм гишүүн С.Бямбацогтын хувьд том улс төрд асар түргэн хөлөө олсон хүн гэж хэлж болно. Парламентад анх сонгогдсон залуухан гишүүнийг олон улирсан хашир ах нар нь “айлгах” гэж оролддог нэг хэцүү үе бий. Мэдлэг тааруу, жаахан бүрэгдүү нэг нь тэр үе дээрээ нам дарагдаад өөх ч биш, булчирхай ч биш дөрвөн жилийг өнгөрөөгөөд “асан” гэсэн тодотгол зүүн улс төрийн данснаас бүрмөсөн арчигддаг юм.

   Харин С.Бямбацогт гишүүний хувьд тэр үеийг торолгүй даван туулж чадсанаар барахгүй архагуудтай ана мана хууль ярилцсаар ирээдүйтэй лут улстөрч болох зам мөрөө тавьж чадсан юм. Чуулганы танхимд орж суусан цагаасаа л ач тач үзэлцсэн болохоор зарим нэг гишүүн шиг “Эхний удаа сонгогдсон маань надад том хичээл боллоо. Хичээлээ сайн сурсан болохоор дахин сонгогдохоороо ажлаа сайн хийнэ ээ” гэсэн болчимгүй юмыг тэрбээр ярихгүй. Ерөөсөө зүгширсэн улстөрч гэж түүнийг бардам нэрлэж болно.

   Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа өмнө нь нэгэнтээ парламентын тогоонд чанагдаж үзсэн хүн. Нэг их гялалзсан улстөрч байгаагүй ч хийх юмаа хийж гүйцэтгэх ажлаа гүйцэтгэж яваад ажлаа өгсөн. Одоо аймгаа тэргүүлж яваа түүнийг “Хөшөөтийн уурхайд хятадууд дургиж байхад үг хэлж иргэдээ өмөөрсөнгүй, Хар ус нуурын загас жараахайгаар бизнес хийж лус гомдоов” гэж хэлэх хүн нутагт нь явж байхад тааралддаг юм билээ.

   АН-аас УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаярыг Ховд руу илгээгээд байна. Өмнө нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс мандат өвөрлөж төр түшсэн сумоч гишүүн энэ удаа өвөг дээдсийн нутгийг дагаж, бас ч болоогүй Ховд аймгийн бөхийн дэвжээний тэргүүнээр сонгогдоод буй. Их Хурлын мандат авахаасаа өмнө бөхчүүдээс оноо авсан гэсэн үг. УИХ-д байхдаа телевиз байгуулж, гэргийнхээ нөлөөн дор урлаг, уран сайханд ойр болсон Кёкүшюзан Д.Батбаяр дээдсийнхээ нутгийн бөхчүүдээр дээлийнхээ захыг мушгиулсхийн хүрч очих гэж байна.

   Түүнтэй хамт АН-аас аймгийн АН-ын дарга Д.Пүрэвдорж төрөлх аймагтаа нэр дэвшээд буй. Бизнес сэтгэлгээтэй, нэлээд хөдөлгөөнтэй залуу шиг харагддаг. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын бизнесийн хэсгийн бүрэлдэхүүнд багтаж хойд хөршийн бизнесийнхэнтэй яриа хөөрөө хийгээд ирсэн бас ч сүйхээтэй бизнесмэн. Энэ талаараа олонд танигдсанаас биш том улс төрд бол “битүү морь” гэдгээр битүү хүн. Битүү морь наадамд түрүүлдэг байхад битүү улстөрч өнгөлөөд ирэхийг ч үгүйсгэхгүй.

   Бусад намуудын нэр дэвшигчид олонд төдийлөн танил бус хүмүүс. ИЗНН-аас Т.Хүдэрчулуун, Л.Алтанхуяг, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Г.Доёд, Д.Батцогт нарын нэрийг дэвшүүлжээ. МУНН-аас Ч.Нанхир, МСДН-аас Т.Баярхүү, Монголын Ногоон намаас Х.Жавзандулам, Б.Батдорж нарыг дэвшүүлсэн байна. Төдийлөн сайн танигдаагүй хүмүүс.

   Тэгэхээр нэр дэвшигч олонтой ч Ховдын тойргийн халз учраануудаар МАН, АН-ын нэр дэвшигчдийг нэрлэж болохоор байна. Хосоор нь сонгоно уу, холиод мандат өгнө үү, Ховдын сонгогчдын л эрх юм даа.
Д.Оюун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (124.158.75.10)
    Бямбацогт гарнаа гарна харж байгаарай за. Энэ нээрээ улс төрд хурдан суралцсан гар шүү. Жаахан эсэргүү юм ярьдаг тэ. Тэрийг нь болиулаад толгойд нь жаахан юм хийгээд өгвөл ч гараад өгөх эр дээ
    2012 оны 05 сарын 31 | Хариулах
  • Пүрэвдорж зайл аа (122.201.22.82)
    Ёооё.Энэ Пүрэвдорж өөрийгөө хэн гэж бодсон юм болоо Ховдод махны үйлдвэр байгуулах 300 сая төгрөгийг идээд, Ланд 200 авч унаад явж байж. Элбэгдоржийн хүн гэж өөрийгөө боддог юм байх даа. Ямар ч чадвар, боловсролгүй хүн. Ховдынхон түүнийг дээгүүр толгойт гэж дууддаг юм.
    2012 оны 05 сарын 30 | Хариулах
    • ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАДААС ХАЙХ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД АЛТАНХУЯГ ТОЛГОЙЛОГЧТОЙ НОВШЫН ЭРЛИЙЗУУД САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ ХУРЭЛБААТАР ИЗНН-Н ОЮУН- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАР ЛУ БОЛДТОЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧЛАН ТАВАН ТОЛГОЙН ТЭЭВЭРЭЭС ОЛЖ БАЙГАА АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ БОЛ МӨХӨӨЛДӨС ДОЛООСОН ТӨДИЙ
      2012 оны 05 сарын 30
  • Zochin (122.201.22.82)
    С.Бямбацогт гишүүн бол тодорхой, шууд л сонгогдоно. Хийсэн юмтай, хийх ч төлөвлөгөөтэй хүн.
    2012 оны 05 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Бямбацогт та 2 булхайтай авсан хэдэн тендерээч чанартай гүйцэтгэж чадахгүй 1 жхлийн дараа гэхэд нурдаг барилга барьж байж хэн итгэх вэ дээ 2008 онд 1,5 болж хульхдуулсан одоо бол үгүй зайлцан байдаа
      2012 оны 05 сарын 30
  • ja (203.91.112.250)
    zonog ovgon zailsan ni bas az shuu kkkk odoo arai l oor songolt hiih tsag ni bolson baihaa
    2012 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (124.158.91.78)
    МАН 1,5 сая төгрөгөө авмаар байна
    2012 оны 05 сарын 30 | Хариулах
    • Avaa biz dee chi
      2012 оны 05 сарын 30
  • Зочин (124.158.91.78)
    Манай ховд энэ жил цэнхэртэнэ алийн болгон хулгайч боловсролгүй авлигач банди зөнөг өвгөн 2г гаргах вэ
    2012 оны 05 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдад талийгаач н.Хасбаатарын ар гэрээс өргөдөл, гомдол гаргаагүй
    13 цаг 8 мин
  • Намрын нээлтийн барилдаанд наадмын түрүү Э.Батмагнай түрүүлж чадах уу?
    13 цаг 43 мин
  • Ү.Амарбат: CleanUP Mongolia-д 10,000 залуучууд эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ
    13 цаг 57 мин
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
    14 цаг 3 мин
  • Амралтын өдрийн жор: Крем брулээ
    14 цаг 11 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
    14 цаг 18 мин
  • Ц.Даваасүрэн: Попрохгүй ажиллах хүн л намын дарга болох ёстой
    14 цаг 28 мин
  • Ч.Хүрэлбаатар: Намын бага хурлаар намын даргыг сонгох боломжгүй
    14 цаг 40 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    16 цаг 25 мин
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    Уржигдар 21 цаг 29 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 32 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    Уржигдар 16 цаг 56 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    Уржигдар 16 цаг 09 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    Уржигдар 16 цаг 07 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 56 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    Уржигдар 14 цаг 46 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 13 цаг 47 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Эмгэнэл
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК