ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин зургадугаар сарын 4-нд Узбекстаны ерөнхийлөгч Ислам Каримовын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх юм байна.

ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин зургадугаар сарын 4-нд Узбекстаны ерөнхийлөгч Ислам Каримовын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх юм байна. Үүний дараа тэрээр Хятад улсад төрийн дээд айлчлал хийх бөгөөд энэ үеэр Бээжин хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны төр засгийн тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцох юм. Энэ айлчлалын талаар ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров өгүүлэхдээ “Оросын тал Хятадын талтай хамтран олон давхарга, салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно. Ялангуяа Ерөнхийлөгч В.Путиний Хятад улсад хийх айлчлалд бид чухал ач холбогдол өгч байна. Орос, Хятадын харилцааг улам эрчтэй хөгжүүлэхэд бэлэн байна” гэжээ. В.Путин Хятадад айлчилсныхаа дараа Казакстаны ерөнхийлөгч Н.Назарбаевын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх юм байна.