БНХАУ-ын төрөлтөд хүйсийн ялгаварлыг арилгах бүх Хятадын ажилчдын зөвлөгөөний үеэр “2015 он гэхэд эр эм хүйсийн тэнцвэрт байдлыг хангах ёстой” гэсэн шийдвэр гарсныг Синьхуа агентлагаас мэдээллээ. Хятадад 100 охин тутамд 120-130 хүү ногддог юм байна.

БНХАУ-ын төрөлтөд хүйсийн ялгаварлыг арилгах бүх Хятадын ажилчдын зөвлөгөөний үеэр “2015 он гэхэд эр эм хүйсийн тэнцвэрт байдлыг хангах ёстой” гэсэн шийдвэр гарсныг Синьхуа агентлагаас мэдээллээ. Хятадад 100 охин тутамд 120-130 хүү ногддог юм байна. Хэрэв ийм хандлага цаашид үргэлжлэх юм бол 2020 он гэхэд 24 сая эрчүүд гэр бүлтэй болж чадахгүйд хүрнэ. Хятадын нэг өрх нэг хүүхэд бодлого нь хүйсийн тэнцвэргүй харьцаанд хүргээд байна. Энэ бодлогын уршгаар Хятад гэр бүлүүд удам залгах үрээ хүү байлгахын тулд охин хүүхэд тээсэн бол тэрийгээ авахуулах аль эсвэл төрснийх нь дараа асрамжийн газарт өгдөг байна. Энэ явдал сүүлийн үед эрчимтэй өсөх болсон учир жилд хорвоод мэндлэх байсан сая орчим охин мэндэлж чадахгүй байна гэжээ.