
Энэхүү өдөрлөгт Улиастай, Алдархаан, Эрдэнэхайрхан сумын иргэд, малчид оролцсон ба “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” хууль болон бусад хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсч ажилласан байна. Өдөрлөгийн ажиллагаанд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтан, аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах байцаагч нар оролцож малын хулгайн хууль тогтоомжийн хэрэгжилт, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх талаар цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийжээ.
Өдөрлөг уулзалтанд ороцсон иргэдийн зүгээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, Мал хулгайлсан гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгах, хууль хяналтын байгууллагаас сумын багуудаар явж хууль сурталчлах зэрэг саналуудыг гаргасан байна.
Өдөрлөгийн үеэр хуулийн заалтыг сурталчлилсан самбар гаргаж, “ зөвлөмж, бусад гарын авлага, холбогдох материалыг иргэдэд танилцуулах зэрэг ажил зохиожээ.