Монгол улс 6000 бөхийг нэг зэрэг цуглуулсан, бөхийн барилдаан зохион байгуулснаараа дэлхийн дээд амжилтын “Гениссийн ном”-д бичигдсэн билээ. Харин энэ үеэр авсан фото зургуудыг эмхтгэсэн “Монгол бөх генисст” нэртэй ном худалдаанд гараад байна. Энэ номыг Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Ганбат, Олимпын аварга, Олон улсын Жүдо бөхийн холбооны тамирчдын зөвлөлийн гишүүн Н.Түвшинбаяр нар эрхлэн гаргажээ.






Т.Гэрэл