Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 35-ийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 35-ийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд хүнийг алах нэг, бусдын биед гэмтэл учруулах нэг, хулгайлах ес, булаах нэг, дээрэмдэх нэг, танхайрах найм гарчээ. Мөн зам тээврийн хэрэг 32 осол бүртгэгдэж, есөн хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 225 хүнийг эрүүлжүүлжээ.