Өнөөдөр “Улаанбаатар олон улсын марафон гүйлт” болж байгаа. Уг гүйлттэй холбогдуулан Сүхбаатарын талбайгаас Хонхор хүртэлх замыг 07.00 цагаас 12.00 цаг хүртэл хаажээ.

Өнөөдөр “Улаанбаатар олон улсын марафон гүйлт” болж байгаа. Уг гүйлттэй холбогдуулан Сүхбаатарын талбайгаас Хонхор хүртэлх замыг 07.00 цагаас 12.00 цаг хүртэл хаажээ. Үүнийгээ урьдчилан хэд хоногийн өмнө мэдэгдээгүйд иргэд ихэд бухимдаж байгаа аж. Мөн хаалттай замаар ганц хоёрхон гүйгчид гүйж харагдсанд иргэд “Хэдхэн хүнд зориулж зам хаалаа. Хаалаа гэхэд хэд хоногийн өмнөөс мэдэгдэлгүй гэнэт өнөөдөр өглөө босоод ирэхэд хаасан байна” хэмээн нэлээд бухимдангүй байна. Зам хаасан талаар хамгаалалтад гарч буй цагдаа нараас тодруулахад, тодорхой мэдээлэл өгөөгүй нь иргэдийг бүр бухимдуулж байлаа.