Хятадын батлан хамгаалах яаманд өндөр албан тушаалд ажиллаж байсан
этгээдийг Хятад улсын нууцыг задруулсан, тагнуулсан хийсэн хэргээр
баривчилжээ.

Хятадын батлан хамгаалах яаманд өндөр албан тушаалд ажиллаж байсан этгээдийг Хятад улсын нууцыг задруулсан, тагнуул хийсэн хэргээр баривчилжээ. Баривчилагдсан ажилтныг АНУ-ын өндөр зэрэглэлийн тагнуулч гэж Хятадын талаас мэдэгдээд байна. Тэрбээр Хятадын батлан хамгаалах яамны дэд сайдын хувийн туслахаар ажиллаж байсан нэгэн аж. Одоогоор АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэвлэлийнхэнд ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Энэ үйл явдал сүүлийн үед хурцдаад байсан АНУ, Хятадын харилцааг улам хөндийрүүлэх шалтгаан болж байна гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.
Өмнө нь 1985 онд Хятадын Дотоод хэргийн яаманд ажиллаж байсан Юу Сианшен гэгч АНУ-ын тагнуул байсан нь илэрч, шуугиан тарьж байжээ.