ЧД-ийн 12-р хороо “Булгийн .... тоотын гадна дээрэмдүүллээ” гэсэн мэдээллийг 10-р сарын 28-нд авч шалгахад, тус тоотын гадна явж байсан ЧД-ийн 12-р хороонд оршин суух 45 настай эмэгтэй Э -ийг СБД-ийн 12-р хороонд оршин суух 25 настай эрэгтэй Т гэгч нь согтуурсан үедээ араас нь боож унагаан зодож мөнгөн бөгж, цүнхтэй эд зүйлийг дээрэмдэж авсан хэргийг илрүүлэн ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн БГД-ийн 3-р хороо “Барс” захын хойд талд үл таних хүмүүст эд зүйлээ булаалгалаа” гэсэн мэдээллийг 10-р сарын 28-нд өгчээ. Хэргийг БЗД-ийн 6-р хороонд оршин суух 69 настай эрэгтэй Ч -ийн “Nokia” гар утас, 40.000 төгрөгийг БГД-ийн 3-р хороонд оршин суух 39 настай эрэгтэй Б гэгч булааж зугтаасныг илрүүлэн БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)