Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуулийг санал тоолох хар машинаар явуулахыг дэмжихгүй

2015-11-09
0
ЖИРГЭХ

        УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Тодруулбал, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотой дагалдах хуулиуд, Халх голд чөлөөт бүс байгуулах 75-р тогтоолыг хүчингүй болгох хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байр сууриа нэгтгэжээ.

 

Тус бүлэг Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа аж.  Харин УИХ-аар хэлэлцэх эсэх нь шийдэгдсэний дараа амьдралд хэр нийцсэн эсэхийг нягталж, сонгуулийг шударга явагдахад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулахад анхаарна гэлээ.

Тус бүлгийн дарга С.Бямбацогт ярихдаа “Ард нийтийн санал асуулга явуулж холбогдох хуулийг өөрчилнө. Үүнийхээ дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж эрх баригчид ярьж байгаа. Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж хуулинд заасан байдаг. Тэгэхээр энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөс өмнө ҮХ-д өөрчлөлт оруулна гэсэн үг. Харин арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хүртэл 40 гаруй хоногийн хугацаа байна. Энэ хугацаанд бүхэл бүтэн дөрвөн хуулийг өөрчилж амжих уу гэдэг нь эргэлзээтэй. Ард нийтийн санал асуулгын хуулиа өөрчилж байтал жинхэнэ санал асуулгаа явуулах товыг гаргана. Энэ нь хэзээ явагдах вэ. Ард нийтийн санал асуулгад шаардагдах 5 тэрбум төгрөгийг хаанаас гаргах вэ? Өвлийн хүйтэнд санал асуулга явуулах нь хэр зохимжтой вэ гэх мэт олон асуулт байна. Богино хугацаанд явуулбал Үндсэн хуульд ямар шаардлагаар өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтэй танилцах хугацаа байна уу. Энэ мэт асуудал байгаа учраас Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулахыг МАН-ын бүлэг дэмжихгүй байгаа” гэж хэлэв.

 

Мөн Ард нийтийн санал асуулгыг сонгуулийн санал тоолох хар машинаар явуулахыг дэмжихгүй гэлээ.

 

Бүлгээр хэлэлцсэн дараагийн асуудал нь Халх голд чөлөөт бүс байгуулах 75-р тогтоолыг хүчингүй болгох хуулийн төсөл байна. Энэ талаар тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Уг асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд хоёр саналыг гаргалаа. Нэгдүгээрт, Халх голд чөлөөт бүс байгуулах 77-р тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэдэг саналд нэгдсэн. Хоёрдугаарт, Дорнод аймагт Хүнс, хөдөө аж, ахуйн салбараа дэмжих нь зүйтэй. Гэхдээ Чөлөөт бүсийн тухай хуулиар биш илүү боловсронгуй төсөл хөтөлбөрөөр явуулах ёстой гэж шийдвэрлэсэн” гэв.

 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

- Санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ өөрөө хэлэлцээд аль нэг тийш нь шийдэх нь зүйтэй гэж үзэж байна уу?


- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Гэхдээ Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах боломж маань сар гаруй хугацаагаар хэмжигдэж байгаа энэ үед зохимжгүй байна. Сар гаруйн хугацаанд эх болсон хамгийн том хуулиндаа яарч өөрчлөлт оруульал бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болно. Ард нийтээсээ асууж байж Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулъя гэвэл дөрвөн хуулийг өөрчлөх шаардлагатай болно. Өөрсдөө дур мэдээд оруулъя гэвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярина. Тэгэхээр хугацаа маш давчуу байна.


- Сонгуулийн тухай хуулийн төслийг хугацаанд нь амжиж батална гэж харж байна уу?


- Сонгуулийн нэгдсэн хууль боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсгийг УИХ-аас 2013 онд байгуулсан. Р.Бурмаа гишүүний ахалсан уг ажлын хэсгийн боловсруулсан хууль нь Сонгуулийн нэгдсэн хууль юм. Гэвч үндсэн хуулиар орон нутгийн сонгууль, парламентын сонгуулийг нэг хуулиар явуулах боломжгүй. Сонгуулийг нэг өдөр явуулъя гэж байгаа юм. Энэ ч мөн бэрхшээлтэй. Энэ мэт хүндрэлтэй асуудлууд бий. УИХ-ын гишүүн Су.Батболдын нарын санаачилсан хууль нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй сонгуулийн хуулинд тодорхой өөрчлөлтүүдийг оруулахаар байгаа. Сонгуулийн саналыг гараар тоолдог болъё гэх мэт өөрчлөлтийг оруулахаар байгаа юм. Үүнийг хурдан хугацаанд шийдвэрлээд явах боломжтой.


- Хятадаас зээлэх 1 тэрбум зээлийн зарцуулалтад МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?


- Зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөхийг байнгын хороогоор дэмжсэн. Зээлийн ерөнхий хэлэлцээр хийгдэнэ. Үүний дараа тусгайлсан хэлэлцээрүүд хийгдэнэ. Энэ үед ямар төслүүдэд зарцуулагдах асуудлыг ярина. Тухайлбал Эгийн голын усан цахилгаан станц нь анх 300 сая долларын төсөвт өртөгтэй байсан. Гэтэл төсөвт өртөг нь нэмэгдэж 800 гаруй сая доллар болж УИХ-д орж ирлээ. Энэ өртөг нь бодитой эсэхийг нухацтай хэлэлцэнэ. 

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • хог дээр хая (202.179.11.186)
    шуналтангуудын аль эрт улс орон хэрэглэхээ больж манайд бизнес хийсэн наад хэл амны даллага лайгаа хог дээр хая. машин тоолоод бгхх бол ард түмэн сонгуулиа өгөхөө болих хэрэгтэй.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.252.209)
    Хар машин хэрэггүй.Харин МАН та нар үгүй гэж байгаад нэг өдөр хэлсэн үгээ мартаад АН ын арганд ордог муу зуршилтай шүү. Цагаа тулахаар МАН алив зүйлд унжгар ханддаг. Үүнийгээ эв нэгдэл гэж халхалдаг.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Монгол хүний саруул ухаанд итгэж байна (202.55.191.76)
    Хар машин хэрэггүй
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Mongol (108.200.49.127)
    ГАРААР ТООЛНО Л ГЭХ. ЭНЭ МАН- ГАРУУД VНЭХЭЭРИЙН ХОЦРОГДСОН НЬ МЭДЭГДЭЭД, МЭДРЭГДЭЭД, ХАРАГДААД БАЙХ ЮМ. ОДОО ЧИНЬ 21 Р ЗУУН ГАРЧИХЛАА ТЕХНИК ТЕХНОЛОГ eНДeР ХeГЖЧИXeeД БНА Ш ДЭЭ. ЗeВХeН СОНГУУЛЬ ХИЙХЭД Л ИНГЭЖ МУЙХАРЛАЖ БАА ЮМ ЧИНЬ БVХЭЛ БVТЭН УЛСЫГ ТА НАР ХeГЖVVЛЖ АМЖИХ УУ?
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    barvaasan noxoi tsarait baybatsogtiig buu songooroi, burxan ta xuchtei shuu, ogloo bolgon chinii buzar uildeliig chini sanaag chini chotgor ch sanaj baig
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    baumbatsogtiig buu songo
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    mshinaar ch toolood garaar ch toolox xeregtei,, bas gariin xeeg unshuulax ni zob, ed nar garaar tooluulaad oorsdiigoo songuulax gesen argiig xereglej bna, .. xumuusee ene baymbatsogtiig, xuchin xiideg xuniig buu songooroi. baymbatsogtiig buu songo.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.57.94.25)
    Өөрчлөлт оруулах цаг хугацаа болсон ,,,МАН ын дарга М энхболд Үндэсний шуудан 2015 ,4, 865
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.41.33)
    Хаа очиж их зөв юм ярилаа
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • irgen bataa (103.229.120.76)
    Har mashinaar sanal tooloh yom bol AN luivaraar zailshgui garna.Odoo boleo.Zovj uhehnee ard bid chin...
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
    • зочин
      Гараар тоолох чинь харин луйвар юм билээ. Баянголын 65-р тойрог дээр МАХН-ын улаан фен Дуламжав гэгч сургуулийн захирал авгай олон жил гар аргад мэргэшсэн, 10 хуруундаа хурууны резин бээлий углаад гарынхаа салаа болгонд 10-15 саналын хуудас хавчуулаад тоолсон дүр үзүүлж саналын хуудас дунд хавчуулж иргэдийн санал хулгайлж сурсан хөгийн амьтан байдаг юм. МАН, МАХН яг адилхан , гараар тоолох нь буруу, машин бол тэгж луйвардах уу. Эд гараар тоолоход мэргэшсэн зальт авгай нараа ашиглана шүү.
      2015 оны 11 сарын 09
    • Зочин
      mashin unen tooldog biz tegeed l chi aij baigaa,, xerev ch texnikr itgedegui bol bitgii gar utas tsag baruach
      2015 оны 11 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    1 цаг 59 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    2 цаг 9 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    2 цаг 13 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2 цаг 19 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    3 цаг 37 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    3 цаг 40 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    4 цаг 56 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    5 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    5 цаг 23 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    5 цаг 57 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    6 цаг 5 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    6 цаг 17 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    6 цаг 41 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    6 цаг 57 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    7 цаг 7 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    7 цаг 24 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    7 цаг 45 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    8 цаг 5 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    8 цаг 6 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    8 цаг 14 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК