зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих боломж байна

2012-6-08
0
ЖИРГЭХ
Сонгуулиас сонгуулийн хооронд туулайчилж амьдрахыг хүсэхгүй байна. Мөрөөдлөөр дүүрэн мөрийн хөтөлбөрт мэхлүүлж, өнөөдөр биш маргаашнаас амьдрал эхлэхийг сануулах эрх баригчдад ч хууртагдмааргүй байх юм. Зүгээр л хүн шиг амьдарч, улс шиг хөгжихийг хүсэх боллоо.
Ардчилсан нам
    Сонгуулиас сонгуулийн хооронд туулайчилж амьдрахыг хүсэхгүй байна. Мөрөөдлөөр дүүрэн мөрийн хөтөлбөрт мэхлүүлж, өнөөдөр биш маргаашнаас амьдрал эхлэхийг сануулах эрх баригчдад ч хууртагдмааргүй байх юм. Зүгээр л хүн шиг амьдарч, улс шиг хөгжихийг хүсэх боллоо. Эрүүл, аюулгүй орчинд боловсролтой, ажилтай орлоготой амьдрах гэсэндээ Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг үг бүрчлэн уншиж, өгүүлбэр бүрийг нь сонжсон юм.

    Учир нь ардчиллын үр шимийг ард түмний нэг хэсэг хүртэж, нөгөө нь хоосон хоцрох учиргүй. Ардчилал бол хүнийг ялгадаггүй нийгмийн тогтолцоо. Ардаа алагчилдаггүй төр, түмнээ туйлдуулдаггүй Засаг төр Монголын толгойд орших учиртай юм.

    Нөгөөтэйгүүр, улс орны эдийн засгийн байдал олуулаа хөгжих үү, цөөхүүлээ хөлжсөөр байх уу гэдэг асуултад хариулт нэхсэн салаа зам дээр ирлээ. Үүний хариулт энэ сонгуулийн үр дүнгээр тодорхой болох юм. Үсрэнгүй хөгжлийн торгон ирмэг дээр ирсэн энэ мөчид ардчиллын партизануудын хэлж буйгаар Ардчилсан намын үнэт зүйл нь олуулаа хөгжихийг илүүд үзэж буй гэнэ. Гол нь богино хугацаанд өндөр хөгжилд хүрэх сонголтыг хийж байгаагаа ч тайлбарласан. Алт, зэсний үнэ унах болов уу гэж айдаггүй буюу ганцхан уул уурхайгаас хамааралгүй эдийн засгийг бий болгоход гол анхаарлаа чиглүүлж буй. Солонгын долоон өнгө шиг олон тулгууртай эдийн засгийг байгуулснаар 1.5 тэрбум төгрөг олж байгаа хүмүүсийнхээ орлогын албан татварыг нэг хувь болгож есөн хувийг нь буцааж өгнө гэдгээ тэд амлаж байна. Энэ тухайгаа таван хэсэгтэй мөрийн хөтөлбөртөө ч тусгасан байна билээ.

    Түүнчлэн халамжийг хавтгайруулан олгохын оронд шаардлагатай хэсэгт хүртээх гэнэ. Гэхдээ тэдэнд ч гэсэн дээшээ харж алгаа тоссон бэлэнчлэх сэтгэлгээг биш хоол хийх аргыг нь зааж өгөх тухайгаа хөтөлбөрт тусгасан байна билээ. Баруун төвийн намын баримталдаг нэг бодлого нь чинээлэг дундаж давхаргыг бий болгох юм. Харин зүүн төвийн нам эдийн засгийн өсөлтийг аажмаар хязгаарладгаараа ялгаатай.

    Иймээс хоёр жилийн хугацаанд 21 аймаг, 33 сумаар орж, 165 мянган км замыг туулан байж боловсруулсан мөрийн хөтөлбөрийнхөө цөмийг “Ажилтай, орлоготой Монгол хүн”-д чиглүүлжээ. Хүний нутагт очиж, боолчлогдох биш эх орондоо эзэн нь сууж, амьжиргааны түвшингөө баталгаажуулах нь чухал. Гэхдээ цалингаас цалингийн хооронд хоосон ходоодтой байж, хоёрдмол сэтгэлээр ажиллах учиргүй юм. Харин жишигт нийцсэн урамшууллаа авч, сэтгэл тэнэгэр амьдрахыг хүсч байна. Ингэж амьдрах баталгааг Ардчилсан нам өгч чадна гэх гэгээ мөрийн хөтөлбөрөөс нь цухалзаж байна.
 
    Нөгөөтэйгүүр, цалин, тэтгэмжийг нийтэд зарлаж, шоу хийж, үнийн хөөрөгдлийг бий болгохгүйгээр нэмэгдүүлэх. Гол нь нэг дор бөөнөөр нь нэмэгдүүлж, ам ч үгүй хамар ч үгүй орхих бус салбар салбараар нь дэс дараатай нэмэгдүүлэхийг чухалчилжээ. Цаашлаад тэтгэврийн сангийн шинэ тогтолцоог бий болгож, зөрүүг арилгах нь зүйтэй юм. Улмаар Хүний хөгжил санг шинэчилж, уул уурхайн баялгаас орж ирж байгаа хөрөнгийн 60 хувийг суурь тэтгэвэр болон нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх гэнэ.

    Сайшаалтай нь, цөөн малтай малчин өрхийг дэмжиж, туслах талаар хөтөлбөрт тусгагджээ. Мал малчин хоёрыг төр зарж үздэг гэх боловч дорвитой тусламж, үйлчилгээ үзүүлж байсан нь ховор. Түүнчлэн архинд живсэн монголчуудаа аврахын тулд архины тусгай зөвшөөрлийг ганцхан Засгийн газраас олгож байхаар хуульчлах гэнэ. Энэ бол ардчилсан Ерөнхийлөгчийн санаа. Идээний дээжийг архи биш сүү гэдгийг сануулж, сэтгэлийн өргөл болсон сүүгээр хундага тулгадаг нэгэн.

    Баялгаараа бахархаж суугаа монголчуудад сануулахад, эрдэс баялгийн экспортыг “нэг цонх”-ны бодлогоор хэрэгжүүлэх талаар ардчиллынхан тодотгосон байна билээ. Мөн Сайншандад аж үйлдвэрийн фарк байгуулахаар ажил ид өрнөж буй. Иймд Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс, “Алтанбулаг” болон “Цагаан нуур” худалдааны чөлөөт бүс, Чойр ложистикийн төвийн дэд бүтцүүдийг  цогцоор нь барьж байгуулна. Нефть импортлогч улс болж, импортын 100 хувь хараат байдлаас ангижрах гэнэ.

    Гол нь улс шиг хөгжихийн тулд оюунлаг иргэнтэй байх шаардлагатай. Мэдлэгтэй, боловсролтой иргэдийг бэлтгэхэд тусгайлан хөтөлбөр гаргасан байхыг нь харлаа. Сургууль, цэцэрлэгийн байраар үргэлж хомсдолд орж байдаг монголчуудад олзуурхууштай хэд хэдэн санал, санаачилга байна билээ. Түүнчлэн мэргэжил бол мэдлэгт тулгуурлах учиртай. Иймээс чанартай, чанаргүй их, дээд сургуулийг “шалгалт”-нд оруулж, бүдэрснийх нь хаалгыг барина. Гол нь чанартай цөөн их, дээд сургууль байснаар мөнгө биш мэдлэг хаданд гарч, модонд авирах юм. Хэрэв бид зөв сонголт хийж чадвал амьсгалах агаартай, уух устай байж хүн шиг амьдарч, улс шиг хөгжих боломж нөхцөл байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • HURLEE (196.2.75.11)
    HIISEN BUTEESEN ZUIL IH L BAIGAA SHUU DEE. HUN SHIG AMIDRAH BOLOMJIIG ATGAAD AVAH HEREGTEI SHU DEE
    2012 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.48.124)
    bi odoo hun shig l amidarch baigaa gej bodoj baisan chin mal shig baisan yum baina shte songuuliin margaashnaas l AN hun bolgoh yum baina te hutsbaa
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.91.183)
    MAXN_MYAN IIG L DEMJIJ BNOOOOOOOOOOOOOOO.
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • enhee (202.126.91.183)
    YAG ynen 21 jil uran goy ugeer humuusiin tarhi ugaalaa. odoo bolnoo.
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • ХЭ ХЭ ХЭ (122.254.127.66)
    21Н ЖИЛ ХИЙЖ ЧАДААГҮЙ БАЙЖ ОДОО Л ХИЙНЭ ГЭНЭ ХУДЛАА Л ЯРЬЖ БАЙНА
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    7 цаг 29 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    19 цаг 1 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    19 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    19 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    20 цаг 2 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    20 цаг 17 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 25 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    20 цаг 53 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК