Энэ сарын 6-нд буюу өнгөрсөн лхагва гаригт Налайх дүүрэг дэх тоосгоны үйлдвэрийн хятад эзэд 16 настай Монгол хүүхдийн хөлийг хугартал зодсон хэрэг гарчээ.

Энэ сарын 6-нд буюу өнгөрсөн лхагва гаригт Налайх дүүрэг дэх тоосгоны үйлдвэрийн хятад эзэд 16 настай Монгол хүүхдийн хөлийг хугартал зодсон хэрэг гарчээ. Тэрээр тус тоосгоны үйлдвэрт ажилладаг байсан аж. Үйлдвэрийн 50 гаруй Монгол ажилтан ажлын байрны нөхцлөө сайжруулахыг шаардаж, хятад эзэддээ хандсан байна. Гэтэл хятад эзэд шаардлагыг нь хүлээж аваагүй бөгөөд шаардлагыг эсэргүүцсэн 16 настай хүүгийн хөлийг хугартал нь зоджээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхлээд байгаа юм байна.
Б.Чимэг