
Өнгөрсөн даваа гаригт Улаанбаатар хот дахь гаалийн газрын Туушин дахь гаалийн хяналтын бүсэд АНУ-аас илгээгдсэн зорчигчдын түүвэр ачаанаас иргэн Н-ийн нэр дээр ирсэн хувийн эд зүйлс дотор их хэмжээний сум, бууны хамт хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ. Гаалийн байгууллагад мэдүүлээгүй, холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй сум /84995 ш/, РЕМИНГТОН маркийн ангийн буу 2ш, МАРЛИН маркийн ангийн буу 1ш, САВАЖЕ маркийн ангийн буу 1 ш-ийг эд зүйлс дотор нуун, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Гаалийн газрын байцаагч нар мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, хойшлуулшгүй ажиллагаа явуулан, материалыг УМБГ-т эд мөрийн баримтын хамт шилжүүлжээ. Мөн уг этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар болсон байна.


Б.Чимэг