Европын шилдэг 16 багийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр 23.00 цагт эхэлнэ. 14 дэх удаагийн Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн энэхүү тэмцээний нээлтээс хаалт хүртлэх бүх тэмцээнийг алгасалгүй шууд дамжуулах албан ёсны эрхийг “TV-9”, “ETV” телевиз эзэмшиж байгаа билээ.

Европын шилдэг 16 багийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр 23.00 цагт эхэлнэ. 14 дэх удаагийн Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн энэхүү тэмцээний нээлтээс хаалт хүртлэх бүх тэмцээнийг алгасалгүй шууд дамжуулах албан ёсны эрхийг “TV-9”, “ETV” телевиз эзэмшиж байгаа билээ. Өнөөдөр “TV-9”, “ETV”-ийн уран бүтээлчид тэмцээн эхлэх болсонтой холбогдуулан “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд “Евро-2012”-ын лого, эмбелем ашиглах элдэв арга хэмжээ, зар сурталчилгаа явуулж болон тойм нэвтрүүлгийг зөвшөөрөлгүйгээр телевизээр цацахыг хориглож байгаа бөгөөд зөвшөөрөлгүйгээр ашиглавал торгуултайг анхааруулав. Харин албан ёсны эрхийг авсан тэдэндтэй хамтарч ажиллах телевиз, хэвлэл мэдээллийн байгуулагуудтай ажиллахад бэлэн гэлээ.
Шууд нэвтрүүлгийн бэлтгэл ажил үндсэндээ дууссан бөгөөд тайзны хувьд 3D тайз засчээ. “Евро 2012” тэмцээний анхны тоглолт зохион байгуулагч орон Польш, харин тэдний эсрэг Грек улс өнөөдөр манай цагаар 00:00 цагт Варшав хотын төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Харин хоёр дахь тоглолт 02:45 минутад Орос, Чех улсын тоглолтоор үргэлжилнэ.
Б.Чимэг