Лондонгийн бирж дээр долоодугаар сард худалдаж авах газрын тосны үнэ 85,02 ам.долларт хүрч 73 центээр өссөн байна. Нью-Йоркын бирж дээр газрын тосны үнэ сүүлийн дөрвөн хоногийн дээд түвшиндээ хүрсэн байна.Үнийн өсөслт нь АНУ-ын түүхий нефтийн нийлүүлэлт сүүлийн ная гаруй хоногт анх удаа буурсан, Европын Төвбанкнаас эдийн засгийн нөхцөл улам хүндэрвэл тусламжийн сангаас хөрөнгө гаргахад бэлэн байгаа болон эдийн засгаа тэлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаатай нь холбоотой аж.
