Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын байдалд шалгалт хийсэн байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын байдалд шалгалт хийсэн байна. Шалгалтад 40 музей хамрагдсанаас 94 хувь нь хадгалалт хамгаалалтын найдвартай нөхцөл бүрдсэн сан хөмрөгийн өрөө тасалгаагүй, 63 хувь нь музейн барилга, байгууламж дахь үзүүллэгийн танхим нь нийтэд үйлчлэх шаардлага хангаагүй байжээ.Түүнчлэн, соёлын өвд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа эрхэлдэг болон стратегийн ач холбогдолтой үйлдвэр , аж ахуйн газар байрлахгүй байх гэсэн заалтын дагуу шалгахад найман музейн заалтыг зөрчиж үйл ажиллагаагаа явуулж байсан гэнэ. Нийслэлд байрладаг музейнүүдийн 78 хувь нь агааржуулалтын системгүй, улсын чанартай музейн 47 хувь нь гамшгийн үед хэрэглэх нөөц хаалгагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Д.Ундрах