Грекийн Засгийн газар эмийн үнэнд хяналт тогтоох болсноор эм үйлдвэрлэгчид эм, тариагаа гадаад зах зээл рүү арай илүү үнээр гаргах сонирхолтой болсон байна. Үүний улмаас эмийн сангуудад эм тасарч, урт гэгчийн дугаарлалт үүсээд байгаа аж. Лукас Пападимосын Засгийн газар иргэдээ шаардлагатай эм тариагаар таслахгүй хэмээн амласан боловч хүрэлцэхгүй байгаа бөгөөд ховор барааны урт жагсаалтад эм хэдийнэ шилжсэн байна. Чихрийн шижингээр өвчлөгсдийн холбооноос гаргасан албан ёсны мэдэгдлээр эмийн хомсдол үүссэнээр тухайн өвчтөнүүдийн амь нас аюултай нөхцөлд байгаа гэнэ. Түүнчлэн, дотоодын эм үйлдвэрлэгчдээс гадна гадаадын эм ханган нийлүүлэгчид ч Грект эм нийлүүлэх сонирхолгүй бөгөөд учир нь Грек улс эдийн засгийн хямралаас болоод мөнгөө өгөхгүй тохиолдлууд ажиглагддаг.


Д.Ундрах