Монгол, Япон хоёр улсын төлөөлөгчид Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хүрээнд энэ сарын 13-нд уулзалт зохион байгуулах юм. Тус уулзлалтанд төслийн санхүүжилт, барилгын ажлыг эхлүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэж, зарим гэрээнд гарын үсэг зурах аж. Хоногт 44 мянган баррель газрын тос боловсруулах чадалтай уг үйлдвэрийг гурван жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийтдээ 600 сая ам.долларын хөрөнгөөр баригдах эл үйлдвэрийн санхүүжилтийг Монголын Засгийн газрын баталгааны дагуу Японы Засгийн газрын банк болох “Олон улсын хамтын ажиллагааны банк” гаргах юм байна.
