Попын хаан Майкл Жексоны охин Парис Жексон хатагтай Опрагийн ток шоунд оролцож бяцхан нууцаа дэлгэлээ. Түүнийг бага байхад аав нь үргэлж нүүр царайг нь олноос нууж, маск зүүлгэж эсвэл толгойд нь алчуур зангидаж явдаг байжээ. Охид тухайн үед ихэд тааламжгүй хүлээж авдаг байсан ч одоо аавдаа талархаж байгаа гэнэ. Тэрээр: “Аав минь намайг энгийн л, сайхан амьдралтай байгаасай гэсэндээ, олны харцнаас харамласандаа тэгдэг байж шүү дээ” хэмээн ярьсан байна.





Сэтгэгдэл (1)