Эрдэс баялаг, эрчим хүчний яам, БСШУЯ, Газрын тосны байгууллага зэрэг хамтран нийт оюутан залуусын дунд уралдаан зарлалаа. Тус уралдааны зорилго газрын тосны чиглэлээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутан, залуусыг хамруулах аж.

Шалгаруулалтад эхний таван байр эзэлсэн шилдэг оюутнуудыг газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын тэтгэлгээр өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцуулах юм байна. Түүнчлэн дөрвөн жилийн хугацаанд дээрх таван оюутан газрын тосны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалаад улмаар магистрт суралцах боломжтой гэнэ.
Д.Ундрах