Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, согтуу аавдаа зодуулж бэртсэн гэх хэргүүд жилээс жилд хасагдах биш нэмэгдсээр байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд зөвлөгөө тусламж өгдөг байгууллага тэр бүр байдаггүй, байсан ч Монголчууд “угийн ичимхий” зангаасаа болоод тус байгууллагуудад ханддах нь ховор. Харин өнөөдөр Баянгол дүүрэгт гэр бүлийн хүчирхийллийг бууруулах мөн эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой төв нээгдсэн байна. Энэхүү төв нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гудамж талбайд танхайрсан, агсам согтуу тавьсан зөрчлөөр 7-30 хоног баривчлагдсан эрэгтэйчүүдийг түлхүү сонгож зөвлөгөө өгөх бодлогыг баримтах аж.


Д.Ундрах