зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуулийн сунгаа

2012-6-08
0
ЖИРГЭХ
УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхэд долоо хоног үлдээд буй. Гэхдээ албан бусаар бол аль хэдийнэ эхэлчихсэн.
   намууд.1УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхэд долоо хоног үлдээд буй. Гэхдээ албан бусаар бол аль хэдийнэ эхэлчихсэн. Телевизүүдийн хөрөг нэвтрүүлгийн цаг нэр дэвшигчдээр “өвчилж”, сонин бүрийн хуудаснаа яг л дарга шиг харагдуулах зорилготой уран сайхны зорилтот зургууд “залрах” болж. Ингэж нэр ус, угсаа гарал, үс зүс, өнгө мөнгөө олонд танилцуулахын төлөө уралдаж эхэлсэн тэдний 76 нь л УИХ-ын гишүүн болно. Тиймээс ч нэр дэвших эрхийн төлөөх тулаанаас олж авсан “шарх” нь тэдний зарим нэгийг нь хурцаар өвчлүүлсэн байхад нэг хэсэгт нь ялалтын дарс буудуулах зөн билгийг “хайрлаж” буй гэх. Энэ бүхэн зөвхөн тухай нэр дэвшигчдийн дотор буцалж буй гал гэхээс илүүтэй эргээд тухайн намын нэгдмэл чанарыг үгүйсгэх цаг үеийн давагдашгүй хүчин зүйл болох нь бий. Өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуулиас харахад шүү дээ. Тиймээс УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөж буй гол гэсэн нам, эвслийн дотоод нөхцөл байдлыг анхаарч ажиглахад дараах дүгнэлтүүд гарах ажээ.

ман.1   Монгол Ардын нам: Энэ нам Монголын хамгийн олон гишүүнтэй, ууган улс төрийн хүчин. Зөвхөн намынх нь гишүүд дангаараа санал өглөө гэхэд жагсаалтаар УИХ-д суух боломжтой 28 нэр дэвшигчийн тал хувь нь автомат гишүүн болох боломжтой. Ямар ч байсан гишүүнчлэлийнх нь тоог сонгуулийн насны иргэдийн тоотой харьцуулаад үзэхэд илт зөрүүтэй байдлаар ялагдах магадлал Ардын намд байхгүй. Түүнчлэн энэ удаагийн УИХ-ын сонгуульд намынхаа жагсаалтыг Ерөнхий сайд С.Батболд тэрүүлж, араас нь У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, Я.Содбаатар гэх мэтээр жагсаасан нь Ардын намын хувьд хамгийн зөв сонголт болж өгсөн. Цаашлаад УИХ-ыд нэр дэвших тойргийг хаалтгүй худалдаж авах хүүхнүүд гэх шүүмжлэлийн эзэд болоод байсан Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа, “Мөнхийн үсэг” группын ерөнхийлөгч Б.Батцэцэг нарыг жагсаалтын арваас хойш бичсэн нь харьцангуй шударга хуваарилтал болж өгсөн. Мөн “Мон уран”ы Б.Наранхүүгийн эгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий захирал Б.Саранчимэгт “УИХ-д нэр дэвших эрхийг Ардын нам өндөр үнээр худалдах эрхийг зарах нь” гэж бичиж байсан ч тэрхүү таамаг нь худлаа цуурхал болж үлдсэн. Товчхондоо Ардын нам асуудалд шударга хандаж байгаа гэдэг нь энэхүү шийдвэрээс нь анзаарагдсан. Төрсөн дүү Б.Наранхүү нь Ардчилсан намаас УИХ-д нэр дэвших эрх худалдаж авсантай харьцуулахад шүү дээ. Түүнчлэн намын жагсаалтаар УИХ-д суух магадлалтай улстөрчдийн манлайд тулхтай, туршлагатай хашир лидерүүдээ жагсаасан. Улс төрийн идэвхитэй амьдралынхаа туршид Ардын намын төлөө зүтгэж ирсэн тууштай итгэл үнэмшил, сонголтыг нь ийн шагнахад буруу зүйл байхгүй. Тэгээд ч Монгол Улсын иргэн бүр тэдний хэн болохыг, хийж бүтээснийг мэддэг гэж болно. Тэгвэл тойрогт өрсөлдөх эрхийг эрч хүчтэй залуу үе хийгээд тухайн тойргийнхоо төлөө нэг буюу түүнээс олон удаа УИХ-д сонгогдож, хийсэн ажлаа үнэлүүлж чадсан дунд үеийнхний төлөөлөлд олгосон байгаа.

 Хэнтийчүүд Б.Бат-Эрдэнэ аваргыг бөхийн ногоон дэвжээнээс нь улс төрд түшиж оруулсандаа хэзээ  ч харамсадаггүй. Гол, ус, уул усны төлөө дуугарч буй итгэл үнэмшил нь зөвхөн хэнтийчүүдийн төдийгүй монголчуудын талархлыг хүлээх болсон. Н.Ганбямба гишүүний хувьд ч адилхан. Цаашлаад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Д.Очирбат, Ж.Сүхбаатар гээд итгэлтэй төрийн түшээдийн жагсаалт үргэлжилнэ. Үүн дээр “НИК” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Содбилэг, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат гээд хүчирхэг залуусын төлөөллийг нэр дэвших хүчтэй өрсөлдөөнд оруулсан нь ялалт, ялагдлын амтыг анхнаас нь мэдэрч сурсан ирээдүйн лидерээ төлөвшүүлэх их гарцыг олж харсантай нь холбоотой биз. Энэ бол Ерөнхий сайд С.Батболд хийгээд түүний багийнхны УИХ-ын 2012 оны сонгуульд барьж буй бодлого нь. Гол нь сонгогчид энэхүү зөв харьцаанд нь талархалтай хандаж буйтай зэрэгцээд Ардын намын 200 мянга орчим гишүүд нь бүгдээрээ УИХ-ын сонгуулийн ажилд ханцуй шамлан орсон нь дамжиггүй.

анАрдчилсан нам: Ардчилсан намын нэр дэвшигчдийн тухайд ч хэлэх зүйл олон. Тус нам өнгөрсөн 20 жилийн турш дээлээ солиогүй. Тодруулбал, 20 жилийн өмнө төрсөн ардчиллын 20-н манлайлагч нь энэ удаад ч мөн л УИХ-д нэр дэвшсэн. Үеийн шинэчлэл гэгчийг УИХ-ын сонгуулиар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг дотоод журмаа мөрдсөн гэж болно. Гэхдээ огцом гэмээр сонирхолтой өөрчлөлт ганц нэг оруулсан нь “Мон уран” компанийн Б.Наранхүүд Дундговь аймагт нэр дэвших эрх олгосон явдал. Тэрбээр өмнө нь Ардын намаас УИХ-д нэр дэвшихийг гуйсан ч санаснаар нь болоогүй. Иймд ард иргэдийн дунд “Б.Наранхүү Ардчилсан намаас УИХ-д нэр дэвших эрхийг 20 тэрбум төгрөгөөр худалдаж авсан уу” гэх эргэлзээ төрүүлэх болсон гэдэг. Цаашлаад Иргэний зориг намын дэд дарга М.Зоригт намаасаа гарч, Ардчилсан намд орсон байгаа. Улмаар Сүхбаатар аймагт нэр дэвшсэн нь тус нам доторх УИХ-д нэр дэвших эрхийн төлөөх тулааны ард ихээхэн хэмжээний мөнгө эргэлдэж буй гэдгийн баталгаа болж өгсөн юм. Тэгсэн атлаа өнгөрсөн гурван удаагийн УИХ-ын сонгуульд  өрсөлдөж, Ардчилсан намын эмэгтэйчүүд дундаа боловсрол мэдлэгээрээ илүүрхэж ирсэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэлийг намынх нь удирдлагууд гомдоохын дээдээр гомдоосон гэнэ. Намдаа хашиж буй алба, өнгөрсөн хугацааны улс төрийн туршлага, Ардчилсан намын төлөө зориулсан зүрх сэтгэл нь түүнд уг нь намынхаа лидерүүдийн хамт жагсаалтад бичигдэх эрх эдлэхэд дэм болох учиртай. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэгээс тэрбээр хол илүү лидер. Гэтэл намынх нь удирдлагууд түүний нэрийг жагсаалтад бичихээс татгалзаад зогсохгүй Хөвсгөл аймагт нэр дэвших боломжийг нь үгүй хийсэн гэдэг. Эцэстээ тэрээр асар их эрсдэл дагуулсан Хан-Уул аймагт хүчээр шахуу нэр дэвших үүргийг намаасаа авсан гэж байгаа. Иймд бүхэл бүтэн Ардчилсан намын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийхээ хувьд Ц.Оюунгэрэл нь “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр гурван жил ажиллаад УИХ-ын гишүүн болж болох юм байна” хэмээн сэрүүн зүүдэлсэн М.Батчимэг гэх бүсгүйн араас дээрх шалтгаанаар чамгүй сайн чаргууцалдсаны эцэст арайхийн нэрсийн жагсаалтын аравдугаарт нэрийг нь бичүүлж дөнгөсөн гэх. Ц.Оюунгэрэл тэргүүтэй бүсгүйчүүдийг намынхаа удирдлагатай ана мана үзэлцээгүй бол М.Батчимэгийг дөрөвдүгээрт бичих тохироо хийгдсэн байсан гэдэг.

Түүнчлэн Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат гэхэд лидерүүдийн тохиролцоон дунд өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадаагүй гэнэ. Уг нь тэрбээр жагсаалтад Н.Алтанхуягийн дараа буюу хоёрдугаарт бичигдэх учиртай. Бүхэл бүтэн намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал нь түүнд энэхүү давуу эрхийг эдлүүлэх боломжтой. Гэтэл З.Энхболд гишүүн удаа дараа Н.Алтанхуягийг огцруулна хэмээн дарамталдгийнхаа хүчинд Д.Эрдэнэбатынхаа өмнө буюу хоёрдугаарт бичигдэж. Х.Тэмүүжин нь мөн л “Намайг нэр дэвшүүлэхгүй бол би бие даана” хэмээж байгаад ерөнхий нарийн бичгийн даргынхаа өмнө зогсчихсон. Ч.Сайханбилэгийн хувьд мөн л Д.Эрдэнэбатыгаа үл хүндэтгэсэн. Энэхүү зөрчил, хагарлаас үүдэн намдаа хоёрдугаарт эрэмбэлэгдэх учиртай Д.Эрдэнэбат дарга жагсаалтын тав руу шидэгдсэндээ ихэд бухимдсан гэдэг. Арга ч үгүй, албан тушаалтайгаа дүйцсэн эрх эдэлж чадаагүй болохоор хэн л баяртай байв гэж дээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрөө Баянхонгор аймагт нэр дэвшсэний зэрэгцээ Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Б.Мэдрээ, А.Гансүх, Г.Байгалмаа гэсэн тавын таван хүнээ намын жагсаалтад багтааж чадсан нь мөн л Ардчилсан нам доторх зөрчлийг хурцатгаж эхэлсэн гэх яриа бий. Үүн дээр нэмэгдээд УИХ-ын асан Р.Бадамдамдин өөрийн хүү Б.Баттүвшинг, УИХ-ын гишүүн Батж.Батбаяр том хүү Б.Батбилэгийгээ жагсаалтад оруулсан нь эрх мэдлийн шударга бус хуваарилалтын сонгодог жишээ болсон гэнэ. Энэ бүхэн эцсийн дүндээ Ардчилсан намын дотоод хагарлыг эрчимжүүлж, УИХ-ын 2012 оны сонгуулиар “Ардчилсан нам хагарав” гэх гол шүүмжийг өдөөхөд хүргэх бололтой.

МАХНШударга ёс эвсэл: МАХН болон МҮАН-ын хамтарч байгуулсан “Шударга ёс” эвслийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахалж, УИХ-ын сонгуульд оролцох нь тодорхой болоод байгаа. Үүний төлөө сайн дураараа өлсч, цангаж, өрөвдүүлж тоглосон нь ч тодорхой. Харин олон нийтийн зүгээс түүнийг “Үхэх” нь хэмээн өрөвдөж байсан сэтгэлээ түүнээс буцаагаад авчихсан. Хараалыг харамгүй урсгаж, салаавчийг санаагаараа гаргасан нь илчлэгдсэн болохоор тэр. Гэсэн ч тэрбээр УИХ-ын сонгуулийн өмнө дахин өлсөх магадлалтай. Шүүх хурал сонгуулиас өмнө болох учраас өлсөхгүй л бол шийтгүүлчих болохоор дахин хуучин аргаа хэрэглэх биз. Харин намынх нь жагсаалтыг харахад дуучин, тамирчин, урваач шарваач тун олонтой аж. Ядаж л экс Ерөнхийлөгч өөрийн том хүү Э.Батшугарыгаа гэхэд л УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын сайд асан Ц.Цолмон, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг нараас дээгүүр тавьж, жагсаалтын зургадугаарт бичсэн байгаа. Тиймээс ч Ерөнхий сайд асан М.Энхсайханы хувьд жагсаалтад бичигдсэн болж, Н.Энхбаярын хүүтэй ижил түвшинд үнэлэгдэж байхаар өөрөө өрсөлдөж хүчээ үзсэн нь дээр гэсэндээ Дархан аймагт нэр дэвшсэн тухай яриа бий. Харин Ч.Улаан гишүүний тухайд Сүхбаатар аймагт гэр бүлийнхээ асуудлаас болоод нэр дэвших боломжгүй болсон учраас жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэх замаар УИХ-д дөрөвдэх удаагаа суухыг санаархаж буй нь энэ. Д.Тэрбишдагва гишүүний хувьд Сонгинохайрхан дүүрэгт дахин нэр дэвшихийн тулд МАХН-руу урвасан. Харин О.Чулуунбат гишүүнд энэ удаагийн УИХ-ын сонгуульд ялах, ялагдахын аль нь ч нэг их сонин биш байгаа гэсэн. Өөрөө энэ тухайгаа хэвлэлд ярьсан байсан бөгөөд олны яриад байсанчлан “Н.Энхбаярт дарамтлуулж, МАХН-руу орсон” гэдэг үг үнэний хувьтай бололтой.
Иргэний зориг-Ногоон нам: Гурван даргатай буюу гурван толгойтой уг намаас дэд дарга М.Зоригт нь гарч, Ардчилсан намд орсноор нэг хэсэгтээ л санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан гэдэг. Гэсэн ч Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл орж ирснээр асуудал арай л нааштайгаар шийдэгдэж эхэлж байгаа юм байх. Тийм ч учраас намын жагсаалтын нэгдүгээрт С.Оюун, хоёрдугаарт С.Дэмбэрэл гэсэн нэрийг бичсэн харагдсан. Уг нь С.Оюун, С.Дэмбэрэл гэсэн хоёр даргын дундуур Иргэний зориг-Ногоон намын гуравдахь дарга Д.Энхбатын нэрийг бичих байсан ч тэрбээр өөрөө УИХ-д дахин суухаас татгалзсан байгаа. Учир мэдэх улстөрчдийн дунд Д.Энхбат гишүүн сайндаа татгалзаагүй. Харин С.Оюуны өмнө буюу нэгдүгээрт нэрээ бичүүлэх хүсэлтэй байж. Гэтэл нам нь тэр хүслийг нь биелүүлээгүй тул нэр дэвшихээс татгалзсан гэнэ. УИХ-ын гишүүн З.Алтай дэмжигч гишүүнийхээ статусаар Иргэний зориг-Ногоон намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээ зарласан байгаа. Ямар ч байсан нэгдэл бүр нь салалт, салалт бүр нь маргаанаар дуусдаг тус намаас Д.Энхбат нь явах нь бараг л тодорхой болсон гэж болно. Гэхдээ УИХ-ын сонгуулийн өмнө С.Оюун гишүүн ямар буян амлаж түүнийг тогтоон барих нь өнөөдөртөө нууц байна.

   УИХ-ын сонгуульд өрсөлдөх гол намуудын нэр дэвшигчдийн чансаа хийгээд дотоод, гадаад нөхцөл байдлыг нь тоймлоход нэг ийм. Ардчилсан нам доторх асуудлаа гадагшаа задлахгүйг хичээхдээ дэмий л “Манайх ялчихлаа” гэсэн мессежийг олон нийтийн дунд тарааж, өөрийн мэдлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээрээ “Ардын нам ялагдах нь” гэсэн хууль бус мэдээлэл цацсаар байгаа. Сонгуулийн тухай хуульд ийм утгатай мэдээг цацаж, мэдээлэх нь хориотой бөгөөд ямар нэгэн байдлаар сонгогчдын санаа бодлыг төөрөлдүүлсэн, сонгуулийн дүнг урьдчилж тааварласан гэх маягаар өөрсдийн санаа бодлыг тулгах зорилготой судалгааны дүнг олон нийтэд дэлгэж болохгүй гэсэн заалт бий. Ямар ч байсан намуудын дотоод нөхцөл байдлаас үүдэн гол хоёр намын сонгуулийн бэлтгэлийг “Ардын намын 200 мянга орчим гишүүн сонгуульд бэлтгэж, Ардчилсан намын 20 лидер “зодолдож” эхлэв” хэмээн дүгнэхэд болох ажээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • zochin (49.0.136.8)
    maxn unelehui yalalt avna ene bol batalgaatai
    2012 оны 06 сарын 09 | Хариулах
  • зочин (63.230.222.254)
    ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГӨӨР БИЕЭ ҮНЭЛЭГЧ МАН-ЫН ЗАХИАЛГААР ХАР ПИАР БИЧДЭГ БУУНЫ НОХОЙН БИЧВЭР БАЙНА ШҮҮ ДЭЭ.
    2012 оны 06 сарын 09 | Хариулах
    • ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАДААС ХАЙХ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД АЛТАНХУЯГ ТОЛГОЙЛОГЧТОЙ НОВШЫН ЭРЛИЙЗУУД САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ ХУРЭЛБААТАР ИЗНН-Н ОЮУН- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАР ЛУ БОЛДТОЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧЛАН ТАВАН ТОЛГОЙН ТЭЭВЭРЭЭС ОЛЖ БАЙГАА АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ БОЛ ЗУГЭЭР ЛУЙВАРЧИДЫН УЛС ТӨР
      2012 оны 06 сарын 09
  • Зочин (49.0.139.227)
    YO YO YO chi teneg sestguulch ukhaantai yum MAN-iin zakhialgaar teneg yum ereechdeg baina shtee. Yaanaa, songuuli dukhuud ulaam tsaindaa garch baina daa. Icheesei
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    4 цаг 41 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    16 цаг 13 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    16 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    17 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    17 цаг 14 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    17 цаг 29 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    17 цаг 36 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    18 цаг 5 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК