зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жиньтаотай уулзав

2012-6-08
0
ЖИРГЭХ
    Бээжин хотноо болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын 12 дугаар хуралдааны үеэр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жиньтаотай уулзсан байна.
    Бээжин хотноо болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын 12 дугаар хуралдааны үеэр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жиньтаотай уулзсан байна.

  ebd4781f0eff7776bigУулзалтын эхэнд ноён Ху Жиньтао “Эрхэм Ерөнхийлөгч тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Таныг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байна. Бид уулзаж хоёр орны харилцааны асуудлаар санал солилцох завшаан олдсонд баяртай байна” гэлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жиньтаод дээд түвшний уулзалтад урьсанд талархал илэрхийлээд, ШХАБ-ын үйл ажиллагаа амжилттай явагдахад БНХАУ чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
 
“БНХАУ 2011-2012 онд тус байгуулллагыг даргалах үүргээ амжилттай биелүүлсэнд баяр хүргэж байна. ШХАБ-ын үйл ажиллагааны ца р хүрээ тэлж, зохион байгуулалтын хувьд бэхжиж, олон улсын нэр хүнд нь өсч буйд Монгол Улс ажиглагч орны хувьд баяртай байдаг юм. Монгол Улс ШХАБ-ын хрээнд БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байдаг. Ялангуяа дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн төслүүдийг ШХАБ-ын хүрээнд төсөл болгон хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
 
    БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд энэхүү бодлогыг УИХ-ын сонгуулиар байгуулагдах шинэ Засгийн газар тууштай үргэлжлүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Сүүлийн жилүүдэд Монгол Хятадын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж улс төрийн итгэлцэл гүнзгийрч буйд монголын тал сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн онд Стратегийн түншлэлийн харилцаа тогтосон нь хоёр улсын харилцааны түүхэнд чухал байр суурь эзлэх үйл явдал болсныг онцлон тэмдэглэж байна. Хоёр талын улс төрийн харилцаа, харилцан ойлголцлыг улам бүр бэхжүүлэх үүднээс өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр улсын парламент , улс төрийн намуудын хооронд солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байдаг. 2012 он гарсаар МУ-ын Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, БСШУ-ны сайд нар БНХАУ-д, БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга нар Монгол Улсад айлчилсан. Энэ дашрамд БНХАУ-ын дарга таныг болон , БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо нарыг Монгол Улсад хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлье.
 
    Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа шинэ агуулга, хэлбэрээр өргөжин тэлж байна. Цэргийн хамтарсан сургуулийг үргэлжлүүлэх, цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар тохирцоонд хүрсэн нь чухал юм. Мөн уламжлалт бус аюулгүй байдлын чиглэлээр хоёр талын хамтын ажиллагаа эрчимжиж байна. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь бидний стратегийн түншлэлийн чухал хөдөлгөгч хүч билээ. Хятад бол манай хамгийн том худалдан авагч, хөрөнгө оруулагч. Бид цаашид ч Хятад Улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ингэхдээ байгал орчинд халгүй, өндөр технологи шингээсэн хөрөнгө оруулалтыг түлхүү оруулах сонирхолтой байдаг. Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг хятадын талаас дэмжиж, хөнгөлөлттэй зээл, тусламж олгож ирсэн талархал илэрхийлье.
 
   БНХАУ-ын дарга Ху Жиньтао “Эрхэм Ерөнхийлөгч та Монгол Хятадын харилцааг чухалчлан үзэж байдагт талархаж байгаагаа илэрхийлье. Манай улс хөрш Монгол Улстай мөр зэрэгцэн , гар гараасаа барьж хөгжих эрмэлзэлтэй байдаг билээ. Манай хоёр орон улстөрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, алсыг харах чиг баримжаа чухал юм. Манай хоёр орны харилцаа бүх түвшинд хөгжиж, худалдаа эдийн засгийн шинэ амжилтууд бий болж байна. Бидний хамтын ажиллагаа үеийн үед ийнхүү амжилттай байх нь чухал билээ. Эрхэм Ерөнхийлөгч та намайг болон У Бангуо даргыг өөрийн оронд айлчлахыг урьсанд баярлалаа. 2003 онд танай оронд хийсэн айлчлал гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Бид төрөл садан шиг байх ёстой. Таныг энэ удаад манай оронд айлчилсанд дахин талархал илэрхийлж байна” гэлээ.
 
   Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Ху Жиньтаод хоёр орны харилцааны талаар алсыг харсан үг хэлсэнд талархал илэрхийлээд хоёр талын хамтын хүч чармайлтаар Монгол Хятадын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байгаагаа дахин илэрхийллээ.

Эх сурвалж: www.president.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • zochin (49.0.136.8)
    omhii khujaa elbegdorj
    2012 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.70.46.200)
    энэ 24 цаг сайт чинь эбэхя-ны зоригтын сайт юм уу. бас нэг хужааг байдгаараа магтаад сэтгэгдэлгүй тавьсан байхын. мэдээж бүгд зоригтын бульхайг бичээд баллаж өгөхийг мэдэж байгаа учраас сэтгэгдэлгүй гаргасан биз. гэхдээ бүх хүний дургүйг хүргэсэн нөхрийг худлаа яаж ичихгүй магтаж чадаваа. энэ шинжаан элбэгийг ч гэсэн дээ. сайрхах юмаа мөн олов оо.
    2012 оны 06 сарын 09 | Хариулах
    • ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАДААС ХАЙХ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД АЛТАНХУЯГ ТОЛГОЙЛОГЧТОЙ НОВШЫН ЭРЛИЙЗУУД САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ ХУРЭЛБААТАР ИЗНН-Н ОЮУН- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАР ЛУ БОЛДТОЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧЛАН ТАВАН ТОЛГОЙН ТЭЭВЭРЭЭС ОЛЖ БАЙГАА АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ БОЛ ЗУГЭЭР ЛУЙВАРЧИДЫН УЛС ТӨР
      2012 оны 06 сарын 09
  • Зочин (202.70.46.200)
    ОЧИЖ ОЧИЖ МАНАЙД БАЙГАА ХУЗУУГУЙ ХУЖАА НЬ НАМХАН БАЙХДАА ЯАНА ВЭ
    2012 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.18.147)
    ТАНЬ МИНИЙ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭХ ТУРШЛАГА СУДЛАА ЮУ
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (77.2.180.242)
    chuhalchilj yzeh n zow bas bolgoomjloh heregtei yum bolu.
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (62.117.74.90)
    Эрхэм Ерөнхийлөгч та Монгол Хятадын харилцааг чухалчлан үзэж байдагт талархаж байгаагаа илэрхийлье
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    4 цаг 41 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    16 цаг 14 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    16 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    17 цаг 3 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    17 цаг 15 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    17 цаг 30 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    17 цаг 37 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    18 цаг 5 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК