Зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан амралтын өдрөөр зарим замыг хааж эхэллээ. Өчигдрөөс эхлэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Хатанбаатар Магсаржавын гудамж буюу Варьетегийн уулзварын зүүнээс Тээврийн товчоо хүртэлх замын хучилтын ажил хийгдэж байгаа учраас маргааш 23.00 цаг хүртэл тухайн замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна.

Мөн Баянзүрх дүүргийн нутаг Сансарын туннелийн баруун талын уулзвараас баруун тийш Хятадын элчин сайдын яам хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 07.00-15.00 цагийн хооронд түр хугацаагаар хаана.
Тиймээс жолооч нар бусад сул чөлөөтэй замаар хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Б.Чимэг