
Өнөөдөр УБЕГ ажиллаж иргэдэд үйлчилнэ. УБЕГ нь сар бүрийн хоёр дахь долоо хоногийн бямба гариг бүр “нээлттэй хаалга”-ны өдрийг тогтмол зохион байгуулдаг уламжлал тогтоогоод байна. Эл өдрөөр тус газрын харьяа газар, хэлтсүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, архивын лавлагаа, гадаад паспортын захиалга хүлээн авах, сунгах, хүчингүй болгох зэрэг үйлчилгээг үзүүлэх гэнэ. Байнга урт дараалалтай байдаг тус газраар бямба гаригт үйлчлүүлэхэд бэрхшээл бага гардаг болжээ.
Д.Ундрах