Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 36 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 27 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 36 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 27 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хүчиндэх нэг, хулгайлах зургаа, булаах нэг, танхайрах найман хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 35 осол бүртгэгдэж, найман хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 190 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг