ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин, дуурийн алдар дуучин нэг
Пласидо Домингогийн нэрэмжит залуу дуулаачдын олон улсын уралдаанд
оролцож байгаа юм. Тэрбээр шилдэг 40 дуучны нэгээр тодорч, улмаар
сүүлийн 20-д шалгарч үлдсэн юм.

ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин, дуурийн алдар дуучин нэг Пласидо Домингогийн нэрэмжит залуу дуулаачдын олон улсын уралдаанд оролцож байгаа юм. Тэрбээр шилдэг 40 дуучны нэгээр тодорч, улмаар сүүлийн 20-д шалгарч үлдсэн юм. Харин өнөөдөр МУГЖ Э.Амартүвшин уг уралдааны шилдэг 10-т багтсан тухай мэдээлж байна. Ийнхүү сүүлийн шатанд тунаж үлдсэн 10 дуучин өнөөдөр маэстро Пласидо Домингогийн удирдах симфони найрал хөгжимтэй дуулах юм байна. БНХАУ-ын Бээжийн хотын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болж буй энэхүү уралдаан энэ сарын 10-нд буюу маргааш өндөрлөх гэнэ.
Д.Ундрах