Тель-Авив хотын их сургуульд хөгжмийн зохиолч Рихард Вагнерын тоглолт зургадугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан нь цуцлагджээ. Энэхүү томоохон тоглолтыг цуцлах болсон учир нь олокост буюу бөөнөөр хоморголон хороох аймшигт ажиллагааг өөрсдийн нүдээр үзэж, зовж шаналсан олон хүн уг тоглолтыг эсэргүүцэж байсантай холбоотой ажээ.


Германы хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг Израильд эгшиглүүлэх нь тэдний сэтгэлд үүссэн гүн шархыг сэдрээх болно гэж үзэж байгаа гэнэ. Израиль улсад сүүлийн 70-аад жилийн турш Вагнерын бүтээл тоглогдоогүй бөгөөд тус хөгжмийн зохиолч арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, бага ястнуудыг дорд үздэг нэгэн байжээ.
Хөгжмийн зохиолч Вагнерын шүтэн бишрэгчдийн нийгэмлэгийн дарга Жонатан Ливни энэ тоглолтыг зохион байгуулж байсан билээ. Тэрбээр их сургуулийн захиргааг шүүхэд өгөх бодолтой байгаагаа мэдэгдээд байна.
Найрал хөгжмийг удирдан тоглуулах ёстой байсан удирдаач Ашер Фиш тоглолтыг өөр газар явуулах боломжтой гэдгийг зөвлөсөн ч тэрбээр хүлээж аваагүй гэнэ шүү.
Д.Ундрах