Орос хэл, Хими, Англи хэлний шалгалтуудаар эхэлсэн элсэлтийн шалгалт
эхэлсэн билээ. Харин өнөөдөр Монгол улсын түүх, Математик, Биологи,
Монгол хэлний шалгалт явагдана. Түүнчлэн, маргааш Газар зүй, Нийгмийн
тухай мэдлэг, Физикийн хичээлүүдийн шалгалт явагдсанаар ЭЕШ өндөрлөх юм.
Шалгалт дуусмагч бүх шалгуулагчдын гэрээний хуудас, хариултын хуудсыг
Боловсролын үнэлгээний төв дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар засч, дүн,
оноог гаргана.

Орос хэл, Хими, Англи хэлний шалгалтуудаар эхэлсэн элсэлтийн шалгалт эхэлсэн билээ. Харин өнөөдөр Монгол улсын түүх, Математик, Биологи, Монгол хэлний шалгалт явагдана. Түүнчлэн, маргааш Газар зүй, Нийгмийн тухай мэдлэг, Физикийн хичээлүүдийн шалгалт явагдсанаар ЭЕШ өндөрлөх юм. Шалгалт дуусмагч бүх шалгуулагчдын гэрээний хуудас, хариултын хуудсыг Боловсролын үнэлгээний төв дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар засч, дүн, оноог гаргана.
Харин шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт өндөрлөснөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэх ажээ. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2012 оны долдугаар 7 дугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт мөн www.eec.mn вебсайтад байршуулж нийтэд мэдээлэх юм байна. Ингээд ирэх долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд шалгуулагчдын батламжийг тараана. Улаанбаатар хотын харъяат шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжийг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авах ёстой. Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа аймгийн Боловсрол, соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө, мэдээллийн ажилтнаас авах гэнэ.
Д.Ундрах